“Үтрээний мөөгөнцөр”-ийн шалтгаан ба түүнийг оношлох нь:
Үтрээний мөөгөнцөр нь кандида гэх мөөгөнцрийн бүлгийн эмгэг төрөгчөөр үүсгэгддэг халдвар юм. Шалтгаануудад:
- Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй ашигтай бактерийн тоо буурснаар тэнд мөөгөнцөр үржих таатай нөхцөл үүсдэг. Мөөгөнцөр нь хүний биед байдаггүй биш, байдаг. Үтрээний орчны 98-99 хувь нь ашигтай бактери байдаг бол 1-2 хувь нь янз бүрийн бактериуд болон мөөгөнцөр идэвхгүй хэлбэрээр тодорхой хэмжээгээр байж байдаг. Ингээд ашигтай бактери буурснаар идэвхгүй байсан мөөгөнцрүүд өсч үржих таатай нөхцөл бүрддэг.
- Мөн бэлэг эрхтнээ савандаж угаах, янз бүрийн цацлага, угаалга хэтэрхий ариутгах үйлчилгээтэй хэрэгсэл болон
- Дархлаа сулрах ордог
“бэлгийн замаар дамждаг мөөгөнцрийн шинж тэмдэг:
эмэгтэй хүнд:
- Үтрээ, бэлгийн уруул, анус орчмоор загатнаж улайх
- Үтрээнээс өтгөн цагаан ээдэм шиг ялгадас гарах
- Шээхэд хорсох, халуу оргих
- Бэлгийн хавьтлын үед өвдөх
эрэгтэй хүнд:
- Бэлэг эрхтний толгой эсвэл хуухнаг орчим халуун оргиж, загатнах, хорсох
- Улайж, улаан толбо үүсэх
- Хуухнагийн арьсанд цагаан ээдэм шиг ялгадас хуримтлагдах
- Хуухнагны арьсыг хойш нь болгоход өвдөх
- Шээхэд таагүй байх
Мөөгөнцөр бол маш өргөн тархсан эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдийн нэг. Нийт эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралын туршид нэг удаа мөөгөнцрийн халдвараар өвчилдөг статистик байдаг. Маш өргөн тархдаг, дахих магадлалтай буюу дутуу эмчлээд орхивол дахин дахиад л байдаг. Тэгэхээр эмчийн зааврын дагуу маш сайн эмчилгээ хийх, мөөгөнцрийн эсрэг эмүүдээс заасан хоног хугацаанд хэрэглэх нь чухал. Мөн хавсарч хэрэглэх үтрээний лааг зөвлөж байна.
Эмчилгээ ба шинжилгээ:
Хэрвээ танд үтрээний мөөгөнцөр үүсэх шалтгаан байгаад, дээрх шинж тэмдгүүд илэрсэн
бол мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөн, эмийн эмчилгээ бичүүлж, зөвлөгөө
аваарай.
Эмчид хандаж шинжилгээ өгснөөр ижил төстэй тухайлбал үтрээний үрэвслээс
мөөгөнцрийг ялгах боломжтой хамгийн энгийн бас хямд арга болох үтрээний наацын
шинжилгээ буюу мазокын шинжилгээнд орж оношоо батлана. Хэрвээ эмч шаардлагатай гэж үзвэл PCR шинжилгээг өгөхийг зөвлөх боломжтой. PCR шинжилгээ нь бэлгийн замын
далд халдваруудыг илрүүлэх молекул биологийн хамгийн найдвартай оношилгооны арга
юм.
Мөн шээсний шинжилгээг давхар өгөх нь ач холбогдолтой. Эмэгтэй хүний үтрээ болон
шээсний сүв ойролцоо байршдаг учир өөр шээсний замын халдвартай үед халдвар авах
эрсдэлтэй байдаг.
Мэдээж бэлгийн хамтрагчтайгаа хамт оношлуулж, эмчлүүлснээр уг өвчин дахихаас
сэргийлнэ.
сэргийлэх арга зам:
- Бэлэг эрхтнийг гадна талаас нь зөвхөн усаар угаах
- Цацлага хэрэглэхгүй байх
- Бэлэг эрхтний орчныг цэвэр бас хуурай байлгах
- Даавуун материалтай дотуур хувцас өмсөх
- Бэлгийн хавьтлын дараа бэлэг эрхтнээ усаар угаах
- Чихрийн харшилтай бол чихрийн хэмжээгээ хянах
- Антибиотик эмийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Чихрийн хэрэглээгээ багасгах
- Хүний дархлаа улирал солигдох, нойр дутуу, шим тэжээл муутай хоол, тохироогүй хувцаслалт, эмийн эмчилгээний замбараагүй хэрэглээ зэргээс хамааран суларч байдаг тул халуун бүлээн шингэн тогтмол ууж, эмчийн заавраар эмчилгээ хийлгэн, чихрийн хэрэглээгээ багасгаж, сайн унтаж амран, дулаан хувцаслаж дархлаагаа дэмжээрэй.
Мөн жилдээ 1-2 удаа эмэгтэйчүүдийн эмчид заавал хандаж, зөвлөгөө мэдээлэл авч байгаарай.
санал болгох:
Микосист 150мг №2 капсул
Микосист 50мг №7 капсул
Микосист 100мг №28 капсул
Ливарол
төстэй нийтлэлүүд:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….