Сошиалд хуваалцах уу?

Эмэгтэйчүүдийн үрэвсэл ба үтрээний мөөгөнцөр гэдэг нь хоёр ялгаатай боловч шинж тэмдгүүд нь заримдаа төстэй байж болох өвчин юм. Тэдгээрийг ялгаж салгах нь чухал бөгөөд өөр өөр эмчилгээний аргуудтай байдаг.

үтрээний мөөгөнцөр

Эмэгтэйчүүдийн үрэвсэл гэж юу вэ?

Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үедээ тодорхой хэмжээний бактери, бичил биетүүд байдаг. Тэрхүү бичил биетүүдийн хэмжээ нэмэгдэх, бактерийн халдвар орох нь эмэгтэйчүүдийн үрэвсэл үүсгэдэг. 

Шинж тэмдгүүд:

  • Хэвлийн доогуур хэсэгт тогтмол өвдөлт өгөх, зовиурлах
  • Үтрээний гарах шингэний хэмжээ нэмэгдэх, өнгө үнэр өөрчлөгдөх /нянгийн гаралтай үрэвсэлийн үед цагаан саарал өнгийн эвгүй үнэр бүхий ялгадас гарах,загасны махтай адил үнэртэй ялгадас гарах, бэлгийн хавьталын дараа илүү их гарах/
  • Үтрээ загатнах, бэлгийн хавьталын үед өвдөлт өгөх
  • Үе үе цус гарах
үтрээний мөөгөнцөр

Үтрээний мөөгөнцөр гэж юу вэ?

Мөөгөнцөр нь candida гэдэг мөөгөнцрийн бүлгийн нөхцөлт эмгэг төрөгчөөр үүсгэгддэг, мөн дархлаа унахад идэвхждэг өвчин юм. Үтрээний мөөгөнцөр нь эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл тохиолддог ба нийт эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид 1 удаа мөөгөнцрийн халдвараар өвчилдөг гэсэн статистик байдаг. 

Шинж тэмдгүүд:

  • Хэвлийн доод хэсэгт тогтмол бус өвдөлт өгөх
  • Сарын тэмдгийн хугацаа болон хэмжээнд өөрчлөлт орох
  • Хэвлийн талын өвдөлт, бэлгийн хавьталд ороогүй үед ч илрэх
  • Бэлэг эрхтэн загатнах, цагаан өтгөн бужигнасан зүйл үтрээнээс гарах
үтрээний мөөгөнцөр

Эмэгтэйчүүдийн үрэвсэл ба үтрээний мөөгөнцөр”-ийн ялгаа

Эмэгтэйчүүдийн үрэвсэл ба мөөгөнцрийн гол ялгаа нь тэдгээрийн үүсэл юм. Үрэвсэл нь халдварын улмаас үүсгэгддэг бол мөөгөнцөр нь candida гэдэг мөөгөнцрийн бүлгийн нөхцөлт эмгэг төрөгчөөр үүсгэгдэг мөн дархлаа суларсан үед идэвхждэг. Мөн эмчилгээний аргууд нь өөр өөр байдаг. Үрэвсэлийг ихэвчлэн антибиотик, антивирус эмчилгээгээр эмчлэх бол мөөгөнцрийг гормоны эмчилгээ, мэс заслын арга хэмжээг ашиглан эмчлэх шаардлагатай байдаг. 

Шинж тэмдгийн ялгааЭмэгтэйчүүдийн үрэвсэлҮтрээний мөөгөнцөр
1Давсагны халуу дүүгэх мэдрэмжУйлах үедСексийн болон уйлах үед
2Үтрээний шүүрэлСаарал эсвэл цагаан шингэнЦагаан, өтгөн, бижирмэгтэй
3Бэлгийн уруулҮрэвсэл, улайлтгүйҮрэвсэлтэй, улайлттай
4Үтрээний загатнааЗагатнаатайЗагатнаатай
5ҮнэрЗагасны махны үнэртэйҮнэргүй

урьдчилан сэргийлэлт:

Эмэгтэйчүүдийн үрэвсэл нь үтрээний “сайн” болон “муу” бактерийн тэнцвэр
алдагдсанаас үүсдэг болохоор дараах хүчин зүйлс сэдрээх эрсдэл болж байдаг.
Үүнд:

  • Бэлгэвч хэрэглэхгүй байх
  • Олон бэлгийн хавьтагчтай байх
  • Үтрээний угаалга хийх
  • Тамхи татах (Тамхи татахаас зайлсхийх)

Үтрээний мөөгөнцөр нь Candida albicans нэртэй мөөгөнцрөөр үүсгэгддэг. Ихэвчлэн
тэд хүний биед ямар ч асуудал үүсгэдэггүй. Харин дараах хүчин зүйлсээр
идэвхиждэг:

  • Арьс гэмтэх эсвэл цочирдох
  • Үнэртэй, банны бөмбөлөг эсвэл үтрээний угаалга хэрэглэх
  • Саяхан антибиотик хэрэглэсэн байх
  • Жирэмслэх
  • Дархлаа сулрах
үтрээний мөөгөнцөр

Эмчилгээ:

Мэдээж, ямар нэгэн шинж тэмдэг илрэх үед эмчид хандаж, зөвлөгөө авах нь чухал. Эмчилгээний үр дүнгийн талаар эмчтэйгээ ярилцаж, эмчийн зааврын дагуу эмэгтэйчүүдийн лааг хэрэглэх гэх мэт хамгийн тохиромжтой эмчилгээний сонголтыг хийх хэрэгтэй. ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНДАХ ЮМ ШҮҮ.

анар арвижих ххк

Эм ханган нийлүүлэх байгууллага
Утас: 7012-4434, 8006-4434, 8007-4434

санал болгох:

Анар фарм

Ливарол

Ливарол №10 Үтрээний лаа Кетоконазол: 400мг Хэрэглэх…
Read More

төстэй нийтлэлүүд:

харшил

Харшил гэж юу вэ?

ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…

Read More