Сав нь хазайсан гэнэ, савны улайлт, саванд юм үлдчихсэн байжээ гэдэг үгийг та хаа нэгтээ сонсож байсан уу? Сав гэдэг нь шинэ амьдрал бэлэглэгч эмэгтэй хүнд л байдаг, анагаах ухааны хэллэг нь умай юм.
Умай нь эмэгтэй хүний аарцгийн хөндийд байрлах бөгөөд хүүхэд тээх зориулалттай булчинлаг эрхтэн ба умайн хүзүү нь үтрээнд байрласан умайн төгсгөл хэсгийн хоолой бүхий булчинлаг хэсэг юм.
Умайн хүзүү гэж юу вэ?
Умайн хүзүү умай болон үтрээг холбож өгдөг 3-4 см урттай, булчинлаг хэсэг юм. Умайн хүзүүний үтрээ талын амсар нь эмэгтэйн нас, төрсөн байдал, дааврын тэнцвэр, жирэмсний явц зэргээс хамааран өөр өөр байдаг. Умайн хүзүүний суваг нь төрөөгүй өсвөр насныханд цэг мэт жижиг харагддаг бол төрсөн эмэгтэйд зууван хэлбэртэй байдаг.
Өвчин мэдрэх мэдрэлийн ширхэгийн төгсгөл байдаггүйтэй холбоотой энд үүссэн өвчин хэдий хүнд байсан ч өвддөггүй тул эмэгтэй хүн бүр энэ талаар мэдэж, анхаарч байх хэрэгтэй юм.
Тийм ч учраас сав чимээгүй эрхтэн, сайн үзүүлж байгаарай гэсэн ам дамжсан яриа байдаг нь энэ өвчин мэдрэх онцлогтой нь холбоотой байдаг.
Умайн хүзүүний улайлт болон шархлаа үүсэх шалтгаан:
Умайн хүзүүний улайлт нь бэлгийн ариун цэвэр сахиагүйгээс болон халдвар, үрэвсэлээс үүсдэг. Ялангуяа хүний паппилома вирус буюу хөхөнцөр вирусын халдвар нь умайн хүзүүг зонхилон гэмтээдэг. Мөн бэлгийн хамтрагчийн бэлгийн ариун цэвэр нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.
Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-гоор харагддаггүй.
Харин дараах онцлог шинжүүд илэрдэг. Үүнд:
- Умайн хүзүүний өөрчлөлттэй бол эмчийн үзлэгийн үед умайн хүзүү сувгаа тойроод салст бүрхэвч нь гэмтэн хуурч унасан, улайсан, арчихад цус шүүрэх,
- Бэлгийн харьцааны үед цус гарах,
- Зарим тохиолдолд хуурамч шархлаа үүсдэг ба энэ үед умайн хүзүүний сувгийн дотор амсрын нэг давхар хучуур эд гадагшаа түрж олон давхар хучуур эд нь нэг давхар хучуур эдээр солигддог.
Умайн хүзүүний шархлааны үед үтрээний хүчиллэг орчны нөлөө болон, гадны бактерийн нөлөөгөөр халдвар авах орчин бүрдэн голомт хүрээгээ тэлж томордог.
шалтгаан ба шинж тэмдэг:
- Төрөлт
- Үр хөндөлтийн улмаас умайн хүзүүнд үүссэн урагдал, гэмтэл
- Эмчлүүлээгүй дутуу эмчлэгдсэн бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд нь умайн хүзүүний суваг үрэвсэх гол шалтгаан болно.
- Умайн хүзүүний сувгийн үрэвсэлтэй үед тэр бүр зовиур үүсэхгүй, өвчний эхэн үед бэлэг эрхтнээс ялгарах цагаан юмны хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдгийг ихэнх эмэгтэйчүүд анзаарахгүй өнгөрч архагшуулдаг.
Эмчилгээ:
Шархны байрлал , хэмжээнээс шалтгаалан эмч эмчилгээг хийдэг ч үндсэн 2 төрөл байна. Тиймээс эмчид үзүүлж хяналтанд яваарай.
- Мэс ажилбар /түлэх , хөлдөөх зэрэг эмчилгээ явна/
- Эмэн эмчилгээ / мазок болон ПСР хийж үүсгэгчийг тогтоогоод үрэвслийн лаа болон уух эм хэрэглэнэ/.
Хүний паппилома вирус буюу хөхөнцөр вирус гэж юу вэ?
Хүний папилломавирус (HPV) нь дэлхий даяар хамгийн түгээмэл халдварт өвчин юм. Ихэнхдээ шинж тэмдэггүй хэлбэрээр хүний биед хадгалагдаж, өвчин үүсгэдэг тул архаг үрэвсэл, шархлаа зэргийн голлох шалтгаан болдог байна. HPV –хүний папиллома вирус нь 100 гаруй хэлбэртэй. Зарим хэлбэр нь гар, бэлэг эрхтний үүг үүсгэдэг. Ихэнх нь хоргүй.
Халдварлах зам:
HPV нь бэлгийн замаар хамгийн их тархдаг ба битүү орчинд хэсэг хугацаанд амьдрах чадвартай. Ийм учраас ариун цэврийн дэглэм сахих, бэлгийн харьцааны үед хамгаалалт хэрэглэх нь хамгийн сайн урьдчилан сэргийлэлт болдог.
Шинж Тэмдэг:
Ихэнх халдварын тохиолдолд ямар нэгэн тодорхой шинж тэмдэггүй. Гэхдээ цөөн тохиолдолд:
- Тууралт гарах
- Бэлэг эрхтний ойролцоо хавдар үүсэх
Эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт:
- Вакцин: HPV-ийн эсрэг вакцин нь хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй HPV төрлүүдийн эсрэг маш үр дүнтэй хамгаалах боломжийг олгодог. Энэхүү вакцин нь өсвөр насныханд ба залуусад зориулагдсан.
- Регуляр шинжилгээ: Жил бүр амны хөндийн сорил шинжилгээ хийлгэх нь эрт үеийн өөрчлөлтүүдийг илрүүлж, эмчилгээнд амжилт гаргахад чухал.
- Хамгаалалт: Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэх
HPV-ийн эмчилгээ нь үндсэндээ вирусийг устгах биш, харин вирусийн үйл ажиллагааг хязгаарлах ба үүссэн шинж тэмдгийг засварлахад чиглэгддэг.
төстэй нийтлэлүүд:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….