Сошиалд хуваалцах уу?

Түрүү булчирхай нь эрэгтэй хүнд байдаг булчирхайлаг болон булчинлаг эрхтэн бөгөөд давсагны доод хэсэгт шээсний сүвийг бөгжилж байрладаг 25-30 грамм жинтэй, хос биш эрхтнийг хэлнэ. Эрэгтэй хүний 2 дахь зүрх буюу хамгийн гол эрхтнүүдийн нэг юм.

Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг бөгөөд эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.

түрүү булчирхай

Түрүү булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан:

  • Бактерийн бус гаралтай буюу дархлал, мэдрэлийн өвчний үед
  • Түрүү булчирхай болон ойролцоох хэсгээр гэмтэл авсан бол
  • Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, БЗХӨ-үүдийн үед
  • Үрийн шингэн, түрүү булчирхайн шүүрэл зонсонгшил
  • Удамшил
  • Мөн эрсдэлт хүчин зүйлст доороосоо даарах ордог.

Түрүү булчирхайн үрэвслийн илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Хэвлий, цавь, нурууны доод хэсгээр өвдөх
  • Шодой, төмсөг болон хошного орчим өвдөх
  • Шөнө олон удаа босч шээх, шээс удаан тасалдаж, дүлүүлж гарах
  • Шээхэд өвдөх, шээс цустай гарах, шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах
  • Бэлгийн чадавхи буурах, үрийн шингэний гаралт багасах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
түрүү булчирхай

Түрүү булчирхайн үрэвслийн ангилал:

  • Цочмог үрэвсэл: Эрэгтэйчүүд маань 38-39 хүрч халуурах өвдөх болон дээд зовиурууд илэрдэг. Цочмог үрэвслээ бүрэн эмчлээгүй удаан явсан тохиолдолд архаг үрэвсэл үүсдэг.
  • Архаг үрэвсэл: Архаг үрэвсэл болсноор үргүйдэл болох, нас ахиад ирэхээр түрүү булчирхайн томрол үүсэх, тэр нь хортой болон хоргүй хавдарт шилжих эрсдэлтэй.

Ямар сөрөг үр дагавар үүсдэг вэ?

1.Эр бэлэг эрхтэн хөвчрөхөө болих.Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хойш хэсэг хугацааны дараа эрчүүдийн эрхтэний хөвчрөл алддагддаг. Энэ нь түрүү булчирхайн үрэвслийн улмаас бэлэг эрхтнийг хөвчрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг түрүү булчирхайн ойр орчмын мэдрэлийн эсүүд үүргээ гүйцэтгэж чадахаа больдогтой холбоотой юм.

2.Үргүйдэл. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн олон шалтгаан байдгийн нэг нь түрүү булчирхайн үрэвсэл юм. Эр бэлгийн эсийг агуулан хөдөлгөөнийг нь идэвхижүүлж, тэжээж, үр тогтох чадвараа хадгалахад нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг шингэнийг түрүү булчирхай ялгаруулдаг. Гэтэл түрүү булчирхай үрэвссэнээс болж тэрхүү чухал шингэн үр тогтоох чадваргүй болж улмаар үргүйдэлд хүргэдэг байна.

3.Түрүү булчирхайн хавдар. Нас ахисан эрчүүдэд тохиолддог нэг нийтлэг өөрчлөлт бол түрүү булчирхайн хоргүй томролт юм. Үүнийг бэлгийн даавар багассантай холбоотой гэж үздэг. 40 орчим насны эрчүүдийн 10%, 80 хүрч буй эрчүүдийн 90%-д нь түрүү булчирхайн томролт ажиглагддаг байна.

түрүү булчирхай

Түрүү булчирхайн үрэвслийг оношлох нь:

Ямар шалтгааны улмаас түрүү булчирхай үрэвсэж, хэр хүндэрснийг тодорхойлсны дараагаар эмчилгээ хийх бөгөөд эмчилгээнээс өмнө шинжилгээнүүд өгнө. 

  • Хамгийн эхлээд түрүү булчирхай шүүрлийн шинжилгээ авдаг. Энэ нь түрүү булчирхайнаас гарч байгаа шүүрлээс авна. 
  • Цусны болон шээсний бүх ерөнхий шинжилгээг авна.
  • Хэрвээ түрүү булчирхайн үрэвсэл удсан тохиолдолд түрүү булчирхайд бугалаа үүсдэг. Үүссэн тохиолдолд түрүү булчирхай академик шинжилгээ буюу эхо шинжилгээгээр үзэхэд ямар нэгэн буглаагүй эсвэл уйланхайд уутлагдсан байгаа шингэн харагддаг. 
  • Үүнээс гадна давсгаа суллаж чадаж байгаа эсэхийг шинжлэх, хэт авиан шинжилгээ, түрүү булчирхайг хуруугаар тэмтэрч үзэх зэрэг шинжилгээгээр оношлогдож байдаг.
түрүү булчирхай

Түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ:

Ямар шалтгааны улмаас түрүү булчирхай үрэвсэж, хэр хүндэрснийг тодорхойлж, шинжилгээ өгсний дараа эмчилгээ хийгдэх бөгөөд түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь хувь хүн бүрт чиглэсэн өөр өөр тактиктай байдаг учир мэргэжлийн эмчид хандаж, оношлуулж, эмчлүүлэх нь чухал . 

  • Түрүү булчирхайн эмүүдийг шулуун гэдэсний лаа хэрэглэх
  • Булчин сулруулагч, даавар зэргийг хэрэглэх
  • Түрүү булчирхайн массаж хийх эмчилгээнүүд нь үр дүнтэй
түрүү булчирхай

Түрүү булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх:

Залуучуудын хувьд доороосоо даарахгүй байх, хамгаалалттай бэлгийн харилцаанд орох, шингэн зүйл сайн уух, түрүү булчирхай орчимд массаж хийж цусан хангамжийг сайжруулах, хүчиллэг хүнс, халуун ногоотой хоол зэргээс татгалзах, удаан суухгүй байх, ялангуяа нөхөн үржихүйн идэвхтэй насны 30-50 насныхан түрүү булчирхайдаа онцгой анхаарч, жилдээ үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Анар арвижих ххк

Эм ханган нийлүүлэх байгууллага
Утас: 70124434, 80064434, 80074434

төстэй нийтлэлүүд:
харшил

Харшил гэж юу вэ?

ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…

Read More