Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр шээсний замд гаднаас нян бактери өгсөх замаар халдварлаж, үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Судалгаагаар таван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа явцад давсагны үрэвслээр өвдсөн байдаг ба ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог байна.
Цистит шинж тэмдэг:
- Шээс ойр ойрxон xүрч бага гараx
- Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx
- Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx
- Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах
- Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
- Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx
- Бага насны хүүхэд шээх гээд шээж чадахгүй уйлах, зовиуртай байгаагаар нь мэдэж болно.
Цистит нас, хүйсийн хувьд дараах онцлогтой байдаг.
Эмэгтэйчүүдэд цистит: Эмэгтэй хүний шээсний сүв ердөө 4 см урт учир гаднаас нянгийн халдвар ороход хялбар байдаг. Дараах бүлгийн эмэгтэйчүүд циститээр өвчлөх магадлал өндөр байдаг.
- Биеийн юмны мөчлөгийн үед
- Жирэмсэн эмэгтэй
- Цэвэршилтийн үед
Эрэгтэйчүүд болон ахмад настангуудад: Нас ахисан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь эрчүүд нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг.
Цистит хөдлөх шалтгаан:
- Бактери шээсний сүвээр дамжин өгсөх замаар давсаг үрэвсэх
- Үтрээнд байгаа нян болон мөөгөнцрийн үрэвсэл нь шээсний амсарт очиж өгсөх замаар халдвар орох
- Гэдэсний савханцар /E-Coli/ нян шулуун гэдэснээс үтрээ болон шээсний сүв рүү халдварлах. Ихэвчлэн бэлгийн ариун цэвэр муу сахих, бие зассаны дараа буруу арчих зэргээс шалтгаалдаг.
- Үтрээндээ үнэртэн бодис цацаж шээсний сүвийг цочроосноос болж үрэвсэл үүсэх
- Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн томрол, нугасны гэмтэлтэй холбоотойгоор
- Эмэгтэйчүүдийн төрөлтийн улмаас давсаг унжсантай холбоотойгоор давсаг үрэвсдэг.
- Дархлааны системийн сулрал нь бие махбодийг халдвартай тэмцэх чадварыг бууруулдаг.
Циститнээс урьдчилан сэргийлэх:
- Доороосоо даарахгүй байх
- Бэлгийн xарьцааны дараа шээж байx
- Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
- Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
- Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
- Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
- Бие зассаны дараа бэлэг эрхтнээ урдаас хойшоо чиглэлтэй арчих, дотогшоо оруулж угаахгүй, цэвэр усаар угаах
Циститийг оношлох:
- Циститийн үед шээсний ерөнхий шинжилгээ,
- Шээсэнд бактери ургуулах шинжилгээ,
- Шээсний сүвээс арчдас авах аргаар шинжилдэг.
- Эмэгтэйчүүдийн талаас үтрээний мазок буюу наалдцын шинжилгээ, үтрээнээс бактериологийн шинжилгээнүүд авч оношилдог.
Циститийг эмчлэх:
- Антибиотик эмчилгээ: Халдварын шалтгаан болсон бактериудыг устгахын тулд антибиотикуудыг заавал эмчийн заавартайгаар хэрэглэх. Эмчилгээний хугацаа нь халдварын хүндрэлийн түвшингээс хамаарна.
- Хангалттай шингэн уух: Бөөрний ажиллагааг дэмжих, халдварыг шээсээр хөөн гаргахын тул хангалттай шингэн уух шаардлагатай.
- Амрах: Биеэ амраах, зүрх судасны системийн ачааллыг бууруулах нь эдгэрэлтийг дэмждэг.
- Эмчид хандах: Хэрвээ шинж тэмдэг нь сайжрахгүй бол эмчид дахин хандаж, бүрэн үзлэг хийлгэх хэрэгтэй.
- Мөн яаралтай өвчнөө намдаахын тулд гэртээ давсаг юм уу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.
- Үтрээний нян, мөөгөнцрийн үрэвслийг давхар эмчлэх нь үр дүнтэй.
Давсагны бактерийн үрэвсэл нь урьдчилан сэргийлэх боломжтой тул эрт оношилгоо, зөв хооллолт, зөв амьдралын хэв маягийг баримтлах нь бактерийн халдварт өртөх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Төстэй нийтлэлүүд:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….