Шамбарам гэж ямар өвчин бэ?
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний амсрын /хоол боловсруулах замын төгсгөл буюу өтгөн гадагшлах хэсэг/ судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг. Ингэж үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог.
шамбарам үүсэх шалтгаан:
- Байнгын суугаа ажил тэр дундаа оффисын ажилтан болон жолооч нарт элбэг тохиолддог.
- Өтгөн хатах буюу суултуур дээр удаан сууж дүлж өөртөө ачаалал өгснөөр үүсч болно.
- Архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх
- Ядрах, нойр муутай байх / Энэ үед булчин ихээр суларч зангилаа үүснэ, дархлаа буурахад үрэвсэл гүнзгийрдэг/
- Таргалалт буюу хэвлийн доод хэсгийн даралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно.
- Настай хүмүүст бага аарцгийн булчин суларсны улмаас болон
- Ариун цэвэр зөв, сайн сахиагүйгээс болон
- Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтийн сүүл үе болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.
Эдгээр нь яагаад шамбарамыг үүсгэж байна вэ гэхээр хүний дотоод даралт ихэсч хошного болон бүдүүн шулуун гэдэсний булчин дээр ачаалал өгөх, венийн судсанд ачаалал өгснөөр үүсч байгаа гэсэн үг юм.
Шамбарам өвчний шинж тэмдэг:
- Өтгөн цусан судалтай гарах, ариун цэврийн цаасанд цус үзэгдэх
- Хошногоны үзүүр загатнах, хорсох
- Хошногоны үзүүрийн эргэн тойронд хавдсан хэсэг мэдэгдэх, тэмтрэгдэх
- Суух үед тухгүй, өвдөх зэрэг нь шамбарам өвчний үед илэрнэ.
Шамбарам өвчний ангилал:
Дотор: Венийн үрэсвэл буюу шамбарамын цүлхэн нь анус дотроо байрладаг ба зовиур багатай буюу өтгөн цусархаг судалтай л гардаг.
Гадна: Венийн үрэвсэл буюу шамбарамын цүлхэн нь унжаад гаднаа ил гарч ирсэн тохиолдолд гадна шамбарам гэдэг. Гадна шамбарамын үед зовиур ихтэй буюу загатнах, хорсох, суух үед тухгүй өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Шамбарамын өвчлөлийн зэрэглэл:
Өвчлөлийн зэрэглэлээр нь 4 зэрэгт ангилдаг.
I зэрэг: Хошного эвгүй оргино, цус гарах
II зэрэг: Шамбарамын зангилаа томорч эхлэн, бага зэрэг унжиж эхэлнэ. I болон II зэргийн шамбарам нь эм болон эмийн бэлдмэлээр эмчлэгдэх боломжтой.
III зэрэг: Зовиурууд улам гүзгийрч шамбарамын зангилаа унжиж, гараар түлхэхэд далд орох. Унжсан эдээс шүүс гаран, хавагнаж өвчин орно.
IV зэрэг: Хүндэрсэн үе шат буюу унжсан зангилаа гараар түлхэхэд далд орохгүй болж шархлаа, архаг үрэвсэл илэрнэ. Цус ихээр гарах ба хавчигдах үхжих зэрэг аюултай байдал үүсдэг. III, IV зэргийн үед мэс заслаар эмчлэгдэнэ.
Шамбарам өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:
- Идэвхтэй хөдөлгөөнтэй байх
- Удаан хугацаагаар суухаас татгалзах
- Архи тамхины хэрэглээгээ багасгах
- Өтгөн хаталтаас сэргийлэх
- Хошного орчмын ариун цэвэр сахих хэрэгтэй.
Шамбарам өвчин нь олон хүмүүст амьдралынх нь туршид тохиолддог боловч тэр бүр эмчид хандаад байдаггүй нь тэдгээр хүмүүсийн амьдралын чанарт өөрчлөлт орох, өвчин хүндэрч хошногоноос цус ихээр алдаж цус багадалтанд орох эрсдэл үүсгэдэг.
Хэрвээ та өвдсөн бол мэргэжлийн эмчид хандаж хүндрэхээс урьдчилан сэргийлэх эмийн болон
эмийн бус эмчилгээ хийлгээрэй. Та өөрт тохирсон эмчилгээ хийлгэснээр өмнө дурьдсанчлан цус
багадалтын улмаас ажлын чадвараа алдах, толгой эргэх, бие сульдах цаашилбал дотор
шамбарамын зангилаа хавчигдвал үхэлд хүргэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
санал болгох:
Натальсид 250мг №10 лаа
Анузол №10 лаа
төстэй нийтлэлүүд:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….