Тамсол 0.4мг №30 капсул
Хэрэглэх заавар:
Хэрэглэх арга, эмийн тун хэмжээ
Капсулийг дотуур ууж хэрэглэнэ.
Зажлахгүйгээр бүхлээр нь залгиж усаар даруулж хэрэглэнэ.
Капсулыг няцлахгүйгээр, зажлахгүйгээр ууна. Учир нь үйлчлэгч бодисын удаан чөлөөлөгддөг чанар нь алдагдана.
Тунгийн зарчим:
Нэг капсулаар өглөөний цайны дараа эсвэл эхний хооллолтын үед хэрэглэнэ.
Хүүхэд болон 18-аас доош насны өсвөр үеийн хэрэглээ
Уг бэлдмэл дээрх насны хүүхдэд зориулагдаагүй.
Хүүхэд болон 18-аас доош насны өсвөр үе хэрэглэхэд эмчилгээний үр дүн болон аюулгүй байдлыг нотлоогүй.
Хүүхэд болон 18-аас доош насны өсвөр үеийн хэрэглээний талаарх мэдээллийг “Фармакодинамик” хэсгээс танилцана уу.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
Эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
Элэгний хөнгөн болон дунд зэргийн алдагдалтай өвчтөнд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй (“Хориглох заалт” хэсгээс үзнэ үү).
Хэрэглэх заалт:
Түрүү булчирхайн хоргүй гиперплазигаас үүдэлтэй шээс бэлгийн доод замын дизурезийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хориглох заалт
Тамсулозинд хэт мэдрэг, хэрэглэхэд ангионевротик хаванг үүсгэдэг, эсвэл найрлаганд орсон эмийн туслах бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно (“Найрлага” хэсгээс үзнэ үү).
Асуумжинд ортостатик гипотензи илэрч байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
Бөөрний хүнд дутагдалд хэрэглэхгүй.
Анхааруулга:
Тусгай анхааруулга болон бэлдмэлийн хэрэглэх анхааруулга
Бусад α1-блокаторын нэгэн адил тамсулозин нь артерийн даралт бууруулах, ховор тохиолдолд ухаан алдах байдалд хүргэнэ. Ортостатик гипотензийн анхны шинж (толгой эргэх, бие сулрах) илэрвэл уг шинжийг арилтал өвчтөнг суулгах эсвэл хэвтүүлнэ.
Эмийн эмчилгээг эхлэхийн өмнө түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазитай адил шинж өгдөг эмгэгийг үгүйсгэнэ.
Эмчилгээг эхлэхийн өмнө шулуун гэдсээр хурууны тусламжтайгаар түрүү булчирхайг тэмтрэхийн зэрэгцээ цусанд агуулагдах түрүү булчирхайн өвөрмөц антигены (PSA) хэмжээг тогтооно. Эмчилгээний үр дүнг энэ хоёр шинжилгээгээр хянана.
Бөөрний хүнд хэлбэрийн дутагдлын үед (креатинины клиренс<10 мл/мин) эмийг болгоомжтой хэрэглэнэ. Учир нь эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно.
Тамсулозин хэрэглэж байсан цөөн өвчтөнд хагалгаа хийлгэх үед эсвэл урьд нь нүдний солонгон бүрхүүлийн хагалгааны үеийн тогтворгүй байдлын хам шинж илэрдэг (IFIS нарийссан харааны шинж). IFIS шинж нь хагалгааны дараах хүндрэлийн давтамжийг ихэсгэдэг. Иймд катаракт оноштой өвчтөнд хагалгаа хийх гэж төлөвлөж байгаа тохиолдолд тамсулозиныг зөвлөхгүй. Хагалгаанаас 1-2 долоо хоногийн өмнө тамсулозиныг хэрэглэхээ зогсооход хагалгааны дараах хүндрэлд эерэгээр нөлөөлсөн. Гэхдээ тогтоосон хугацаа нь тодорхойгүй.
Өвчтөнг хагалгаанд оруулах гэж бэлтгэж байгаа эсвэл хагалгааны үед гарах хүндрэлээс сэргийлэхийн тулд нүдний эмч болон офтальмо хирурги нар нь уг өвчтөнөөс тамсулозин хэрэглэж байгаа эсвэл саяхан хэрэглэсэн тухайг лавланас уух шаардлагатай.
CYP2A6 субстратын удаан задралтай өвчтөнд тамсулозин гидрохлоридыг CYP3A4 изоферментийн хүчтэй ингибитортой хамт хэрэглэхээс аль болох зайлсхийнэ.
Тамсулозин гидрохлоридыг CYP3A4 изоферментийн хүчтэй (кетоконазол) болон дунд зэргийн (эритромицин) ингибитортой болгоомжтой хэрэглэхийг анхаарна уу.