Регулон 0.15мг/0.03мг №21х1 шахмал
Хэрэглэх заалт:
Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл. Регулоныг хэрэглэх явцад дараах шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоон яаралтай эмчлэгч эмчид хандана уу?- Жирэмсэн- Сарын турш сарын тэмдэг ирээгүй, эсвэл Регулоны уух зарчмыг зөрчсөнөөс сарын тэмдэг ирээгүй тохиолдолд жирэмсэлтээс хамгаалах давхар аргыг хэрэглэнэ.- Анх удаа мигрень төст өвдөлт илрэх, өвөрмөц ердийн бус, хүчтэй толгой өвдөх, эсвэл мигрень өвчний сэдрэлт хараа, сонгсгол болон ярианд өөрчлөлт гарах тромбофлебит болон тромбоэмболи илрэх (судасны дотор хана гэмтсэнээс нөж үүсэх) хөлөнд эвгүй өвдөлт илрэн хавагнах, хэвлийгээр хүчтэй өвдөх, амьсгал авахад цээжээр хүчтэй өвдөх, ханиалга болон амьсгаадалт.- Шүлсэнд цус илрэх, биеийн аль нэг хэсэгт бадаарах, толгой эргэж ухаан алдах.- Цээжээр хүчтэй өвдөн зүүн гар лүү дамжих- Төлөвлөгөөт хагалгаанд орохоос 4 долоо хоногийн өмнө эсвэл удаан хугацаанд хэвтрийн дэгмэлд байх- Артерийн даралт огцом ихсэх- Хүчтэй депресст орох- Хэвлийгээр хүчтэй өвдөх болон элэг томрох- Арьс шарлах- Шалтгаан нь тодорхойгүй умайн цус алдалт
Найрлага:
Дезогестрел + Этинилэстрадиол
Хэрэглэх заавар:
Регулоны эхний шахмалыг хэрэглэхдээ сарын мөчлөгийн эхний өдөр ууна. 21 хоногийн турш өдөрт нэг шахмалаар тогтмол тогтсон цагт ууж хэвшинэ.Сүүлийн шахмалыг уусны дараа долоо хоног завсарлана. Энэ үед эмийг зогсоосонтой холбоотой сарын тэмдэг төст цусархаг зүйл доошоо гарна. Долоо хоног завсарласны дараа буюу 8 дахь өдөр (долоо хоногийн тогтмол өдөрт) дараагийн ээлжийн шинэ савалгаатай бэлдмэлээс эхлэн ууна. Эхний шахмалыг уух:- Сарын мөчлөгийн эхлэх өдрийг хүлээ! Энэ үед бэлгэвч, жирэмслэлтээс хамгаалдаг таглаа, спермацид зэрэг жирэмсэлтээс хамгаалах дааврын бус аргыг хэрэглэ. Регулоны эхний шахмалыг анх хэрэглэхдээ сарын тэмдэгийн эхний өдөр уухыг анхаар.- Түүнчлэн эхний шахмалыг сарын тэмдэгийн 2-5 хоногт хэрэглэж болох бөгөөд мөчлөгийн эхний үед жирэмсэлтээс хамгаалах давхар аргыг хэрэглэнэ.- Сарын тэмдэг ирсэнээс хойш 5 хоног өнгөрсөн бол Регулоныг хэрэглэхгүй. Энэ үед жирэмсэлтээс хамгаалах бусад аргын хэрэглэнэ. Харин дараагийн сарын мөчлөгийн эхний өдрөөс эхлэн Регулоныг хэрэглэнэ.Сарын тэмдэгийг барих, хойшлуулах:Сарын тэмдэгийг хойшлуулах (амралт, шалгалт болон бусад шалтгаантай байвал) шалтгаан гарвал 7 хоногийн завсарлага авахгүйгээр үргэлжлүүлэн шинэ савалгаатай бэлдмэлээс ердийн зарчмын дагуу үргэлжлүүлэн ууна. Энэ маягаар гурван сарын мөчлөгийн сарын тэмдэгийг хойшлуулах боломжтой. Гурван сараас илүү мөчлөгийн сарын тэмдэгийг хойшлуулж болохгүй. Учир нь доошоо нэвтрэх болон норгох маягийн цусархаг ялгадас гарна. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлээс Регулон-д шилжих тохиолдолд:Өмнөх бэлдмэлийн сүүлийн шахмалыг ууж дууссаны дараа үргэлжлүүлэн Регулоны эхний шахмалыг хэрэглэнэ. Завсарлага болон дараагийн сарын мөчлөгийг хүлээх шаардлаггүй. Энэ үед жирэмсэлтээс хамгаалах аргыг давхар хэрэглэхгүй.Төрсний дараа Регулоныг хэрэглэх нь:Регулоныг төрсний дараах 21-28 дэхь хоногоос эхлэн хэрэглэнэ. Энэ хугацаанд бэлгийн хавьтал байсан бол жирэмсэлтээс хамгаалах давхар аргыг хэрэглэнэ.Төрсний дараах анхны сарын тэмдэг ирэнгүүт Регулоныг ууна. Энэ үед жирэмсэлтээс хамгаалах бусад аргыг хэрэглэх шаардлагагүй.Харин сарын тэмдэгийн 3 дахь хоногоос Регулоныг хэрэглэсэн тохиолдолд эхний 7 хоногийн турш жирэмсэлтээс хамгаалах давхар аргыг хэрэглэнэ.Хөхүүл эхэд жирэмсэлтээс Регулоныг зөвлөхгүй.