Предизин 35мг №60 шахмал
Хэрэглэх заалт:
- Зүрхний ишеми өвчин: зүрхний бахын хөдлөлтийн үеийн эмчилгээ ба түүнээс сэргийлэх эмчилгээ (хавсарсан эмчилгээ)
- Нүдний судасны хориоретинал эмгэг
- Судасны гаралтай толгой эргэх эмгэг
- Ишемийн гаралтай кохлео-вестибуляр эмгэг (чих шуугих, сонсголын өөрчлөлт)
Найрлага:
Триметазидин
Хэрэглэх заавар:
Нэг шахмалаар өглөө, орой хоолтой хамт хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Гарч болзошгүй гаж нөлөөг эрхтэн тогтолцоо болон гарах давтамжаар нь ангилсан. Гарах давтамжийн хэлбэлзэл: байнга (≥1/10), элбэг (≥1/100), элбэг биш (≥1/1000 болон ˂1/100), ховор (≥1/10000 болон ˂1/1000), ба маш ховор (˂1/10000), тусгай мэдээллийг хавсаргав.
Хоол боловсруулах тогтолцооны талаас: ховор – дотор муухайрах, бөөлжих
Төв мэдрэлийн тогтолцооны талаас: бэлдмэлийг хэрэглэх явцад паркинсонизм илэрдэг. Энэ нь эргэх үйлдэлтэй. Паркинсонизм өвчин эсвэл Лечийн биенцэртэй деменци эмгэгтэй өвчтөний явцыг хүндрүүлдэг (давтамжийг тогтоогоогүй).