Окситоцин рихтер 1мл №5 тариа
Хэрэглэх заалт:
Төрөхийн өмнө хэрэглэх заалт- Төрөлтийг сэдээхИлүү тээлт, хугацаанаас өмнө ургийн хальс урагдах, жирэмсний хугацаа эсвэл жирэмсний сүүлийн хугацаанд жирэмслэлтээс үүссэн даралт ихсэлт (преэклампси)-ийн үед төрөлтийг сэдээх зорилгоор хэрэглэнэ. – Умайн агших үйл ажиллагааг ихэсгэхТөрөлтийн 1 ба 2 үед агшилтыг ихэсгэх зорилгоор ужгирсан төрөлт болон умайн булчингийн агшилтгүй эсвэл суларсан үед судсанд тарьж хэрэглэнэ.- Төрсний дараа хэрэглэх заалтУмайн гипотонигаас сэргийлэх болон эмчлэх, төрсний дараах цус алдалтыг зогсоох зорилгоор хэрэглэнэ.Кесарев хагалгааны үед хэрэглэнэ (хүүхдийг гаргаж авсны дараа).- Бусад заалтБүрэн бус зулбалт болон өсөлтгүй жирэмсэний үеийн төгс эмчилгээнд хэрэглэнэ.
Найрлага:
1мл уусмалд – Окситоцин 5МЕ агуулдаг.
Хэрэглэх заавар:
Төрөх үйл ажиллагааг сэдээх болон идэвхижүүлэх зорилгоор окситоциныг судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Урьдчилан дуслын хурдыг заавал хянах шаардлагатай. Окситоциныг аюулгүй хэрэглэх зорилгоор урьдчилан дуслын помп болон бусад төрлийн хэрэгслийг бэлтгэх, түүнчлэн умайн булчингийн болон ургийн зүрхний цохилтыг хянах мониторинг бэлтгэнэ. Умайн булчингийн агшилт хүчтэй нэмэгдсэн тохиолдолд тарилгын дуслыг зогсоосны үр дүнд илүүдэл умайн булчингийн агшилтын идэвхижилт хурдан буурдаг.1. Эхлээд окситоцин агуулаагүй физиологийн уусмалыг дусаана.2. Стандарт окситоцины уусмал бэлтгэхийн тулд 1000мг гидратирт бус уусмалд нэг ампул – 1мл (5МЕ) окситоциныг хийж сэгсэрнэ. Бэлдсэн 1мл уусмалд 5мЕД нэгж окситоциныг агуулна гэсэн үг. Эмчилгээний тунг яг олохын тулд помп буюу түүнтэй төстэй бусад хэрэгсэл хэрэглэнэ.3. Эмчилгээний эхний тунгийн хурд нь минутанд 0,5–4 мЕД нэгжээс хэтрэхгүй байх шаардлагатай. 20-40 минут тутамд 1–2 мЕД нэгж тунгаар ихэсгэж зорилтот умайн агшилтын үйлдэлд хүргэнэ. Зорилгот умайн булчин агшингуут төрөх үйл ажиллагаа өөрөө сэдээгдсэнээс мөн феталь дистрессийн шинж тэмдэггүй умайн хүзүү 4-6см нээгдэхэд эмийн хурдны тунгийн хурдыг яаж ихэсгэсэн түүн шиг адил багасгана. Төрөх үйл ажиллагаа төгсөх үед окситоциныг аль болох хурдан хурдтайгаар болгоомжтой хийнэ. Ховор тохиолдолд шингэний хурд 8-9 мЕД нэгж байна. Харин хурдан төрөлтийн үед окситоцины хурд 20 мЕД нэгжээс илүү байдаг.4. Ургийн зүрхний цохилт, умайн булчингийн тонусыг тайван үед мөн давтамж, үргэлжлэх хугацаа болон агшилтын хүчийг хянах шаардлагатай.5. Умайн булчин хэт агших, ургийн дистресс ажиглагдвал окситоцины дуслыг зогсоон төрөх эхэд хүчилтөрөгч эмчилгээг хийнэ. Энэ үед ураг болон эхийн биеийг мэргэжлийн эмч хянана. Төрсний дараа умайн цус алдалтыг хянах:А. Судасны дуслын уусмал: 1000мл гидратир бус уусмалд 10-40МЕ нэгж окситоциныг уусгана. Умайн атонигаас сэргийлэх тун минутанд 20-40МЕ нэгж окситоцин байна.Б. Булчинд: 1мл буюу 5МЕ нэгж окситоциныг эхэс ховхронгуут тарина.Бүрэн бус зулбалт болон өсөлтгүй жирэмсэний үеийн төгс эмчилгээнд10МЕ нэгж окситоциныг 500мл физиологийн уусмалд эсвэл 5%-ийн декстрозын уусмал физиологийн уусмалд найруулна. Судсанд тарих хурд минутанд 20-40 дусал байна.
Үйлдвэрлэсэн улс: Унгар