Новекс Амброксол 90мл сироп

Найрлага:

Идэвхтэй бодис: Амброксол гидрохлорид (БФ) 15мг

Хэрэглэх заалт:

Өтгөн цэр бухий амьсгалын замын цочмог ба архаг өвчнууд:

  • Цочмог ба архаг бронхит,
  • Уушгины урэвсэл,
  • Уушгины архаг бөглөрөлтөт евчин,
  • Цэр нь сайтар ялгарахгуй байгаа гуурсан хоолойн багтраа,
  • Гуурсан хоолой тэлэгдэх өвчин.
Сошиалд хуваалцах уу?

Хэрэглэх заавар:

Их хэмжээний шингэн хэрэглэсэн уед бэлдмэлийн цэр шингэлэх үйлдэл нь сайтар илэрдэг. Тиймээс эмчилгээний явцад их хэмжээний шингэн хэрэглэхийг зөвлөдөг. Сиропийг хоолны дараа хэмжээст аяганцараар ууна.

2 нас хүртэлх хуүхдэд: Сиропийг 2.5 мл хэмжээгээр өдөрт 2 удаа ууна (хоногт 15 мг амброксол).

2-6 насны хүүхдэд: Сиропийг 2.5 мл хэмжээгээр өдөрт 3 удаа ууна (хоногт 22.5 мг амброксол).

6-12 насны хуухдэд: Сиропийг 5 мл хэмжээгээр өдөрт 2-3 удаа ууна (хоногт 30-45 мг амброксол).

Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд: Эхний 2-3 хоногт сиропийг 10 мл хэмжээгээр өдөрт 3 удаа ууна (хоногт 90 мг амброксол).

Хэрэв ур дунгуй байвал насанд хурэгсдийн эмчилгээнд тунг ихэсгэн сиропийг 20 мл хэмжээгээр өдөрт 2 удаа ууна (хоногт 120 мг амброксол).

Дараагийн өдруудэд нь сиропийг 10 мл хуртэл хэмжээгээр өдөрт 2 удаа ууна (хоногт 60 мг амброксол).