Лордестин 5мг №30
Улирлын шинж чанартай харшлын ринит (дараах шинж тэмдэгийг арилгах зорилгоор: найтаах, нус гоожих, загатнаа, хамар битүүрэх, нүд загатнах, нүд улайх, зөөлөн тайгнай загатнах, ханиалгах) Архаг анхдагч чонон хөрвөс (загатнаа, тууралт)
Гаж нөлөө:
Элбэг тохиолддог гаж нөлөө: 1,2% нь ядрах, 8% нь хам хатах, 0,6% нь толгой өвдөх шинжээр илэрнэ. Дараах гаж нөлөө илэрч болно. : толгой эргэх, зүрх дэлсэх, тахикарди, хэвлийгээр өвдөх, диспепси (дотор муухай оргих, бөөлжих, суулгах), гипербилирубинеми, элэгний ферментийн идэвхжилт ихсэх, гепатит, харшлын урвал (арьсанд тууралт харах, чонон хөрвөс, ангионевротик хаван, анафилаксийн шок), дисменорея, хэт ядрамтгай болох, миалги, галлюцинац, психомотор хэт урвал, нойргүйдэл болон нойрмоглох шинжээр илэрнэ.
Хэрэглэх заавар:
Дотуур ууж хэрэглэнэ. 12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд Лордестин 5мг-ийг хоногт нэг шахмалаар ууна. Шахмалыг тогтмол нэг цагт ууж хэвшинэ. Хоол унднаас хамааралгүй тодорхой хэмжээний усаар даруулж хэрэглэнэ. Шахмалыг зажилахгүй бүхлээр нь залгиж ууна.
Анхааруулга:
Жирэмсэн эх, хөхүүл эх, бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бэлдмэлд харшилтай байх, 12 хүртэлх хүүхэд хэрэглэхүй.