Кавинтон 2мл №10 тариа
Мэдрэл судлал: тархины цусан хангамжийн дутагдлын янз бүрийн хэлбэр, тархины цус харвалтын дараах байдал/инсульт, тархины суурийн артерийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэл, тархины судасны хатуурал, гэмтлийн дараах болон артерийн даралт ихсэлтийн үеийн энцефалопатийн үед хэрэглэнэ. Тархины цусан хангамжийн дутагдлын үед илрэх мэдрэл, сэтгэцийн өөрчлөлтийг бууруулж багасгадаг. Нүд судлал: нүдний судаслаг болон торлог бүрхэвчийн архаг эмгэгийн үед хэрэглэнэ (хориодеит, тромбоз, төвийн артерийн судас болон торлогийн судасны бөглөрөлт). Чих судлал: цочмог судасны эмгэг сууринд үүссэн хөгшрөлтийн дүлийрэлт, эмийн гаралтай хордлого болон бие даасан эсвэл шуугианы нөлөөнд үүссэн гэмтэл, Меньерийн өвчин, чих шуугих.
Найрлага:
Винпоцетин 5мг/мл-2мл
Хэрэглэх заавар:
Судсаар дуслаар тарьж хэрэглэхээр зориулагдсан шингэн бөгөөд удаан тарьж хэрэглэнэ (дусах хурд 80 дусал/мин хэтрэхгүйг анхаар!). Эмчилгээний хоногийн эхний тун: 20мг (2ампул)-ыг 500мл тарилгын уусмалд шингэлнэ. Бэлдмэлийн зохимжоос хамаарч 2-3 хоногийн дараа тунг хоногт 1мг/кг- хүртэл ихэсгэнэ. Ээлж эмчилгээний хугацаа 10-14 хоног. 70кг жинтэй өвчтөний хоногийн тун дунджаар 50мг (5ампулийг 500мл тарилгын уусмалд шингэлнэ) байхаар тооцно. Элэг болон бөөрний эмгэгтэй өвчтөнд эмийн тунгийн тусгай зохицуулалт хийх шаардлагагүй. Уг бэлдмэлийг булчинд болон шингэлэхгүйгээр судсанд тарихыг хатуу хориглоно! Тарилгын ээлж эмчилгээг дууссаны дараа үргэлжлүүлэн Кавинтон®Форте-г нэг шахмалаар өдөр 3 удаа уух эсвэл Кавинтон® бэлдмэлийг 2 шахмалаар өдөр 3 удаа ууна. Кавинтон тарилгын уусмалыг тарихын тулд физиологийн уусмал эсвэл тарилгын глюкозийн уусмалд (Салсол, Рингер, Риндекс, Реомакродекс) найруулж хэрэглэнэ. Найруулсан Кавинтон бэлдмэлтэй тарилгын уусмалыг шингэлсний дараа 3 цагийн дотор хэрэглэх шаардлагатай.
Анхааруулга:
Тархины цус харвалтын цочмог үе, зүрхний ишемийн хүнд хэлбэр болон хүнд хэлбэрийн хэм алдалтын үед хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон хөхүүл эхэд цээрлэнэ. Бэлдмэлийн найрлаганд орсон эмийн үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Эмнэлзүйн судалгаа бүрэн хийгдээгүй тулд хүүхдэд хэрэглэхийг хориглоно.