Кардиомагнил 150мг №100 шахмал
Найрлага:
Ацетилсалицилын хүчил-150мг
Хэрэглэх заалт:
75 мг шахмалыг:Зүрхний цусан хангамжийн цочмог ба архаг дутмагшил (зүрхний бах) Зүрх судасны өвчний анхдагч сэргийлэлт: 50-с дээш насныханд тохиолддог титэм судасны цочмог дутмагшил, судасны бөглөрөлтөд хүргэдэг эрсдэлт хүчин зүйл болох артерийн даралт ихдэлт, чихрийн шижин, цусанд холестерин ихсэлт, таргалалт (БЖИ> 30) зэрэг шинжүүдээс нэг буюу түүнээс олон хам шинж илэрч буй тохиолдолд. Эсвэл эцэг эх, ах дүүсийн хэн нэгэн зүрхний шигдээсээр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүс Урьд нь зүрхний шигдээс ба судасны бөглөрөлтөт өвчнөөр өвдөж байсан хүмүүс дахилтаас сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ. 150 мг шахмалыг: Зүрхний титэм судасны цочмог ба архаг дутмагшилт өвчин (зүрхний бах)
Хэрэглэх заавар:
Зүрхний цочмог болон архаг ишеми өвчин: 150мг эхлэх тунгаар, цаашид хоногт 75мг-аар хэрэглэнэ. Зүрхний булчингийн цочмог шигдээс/тогтворгүй зүрхний бах: Аль болох эхний шинж тэмдэг илэрсэн даруйд 150-450мг-аар хэрэглэнэ. Давтан тромбозын урьдчилан сэргийлэлт: 150мг эхлэх тунгаар, цаашид хоногт 75мг-аар хэрэглэнэ. 50-аас дээс насны ахмад настан: Анхдагч урьдчилан сэргийлэлт, зүрх судасны өвчний өвөрмөц эрсдэл байгаа тохиолдолд: 75мг-аар өдөр бүр.Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдлын үед: тунг тохируулах шаардлага үүсч болно. Элэг бөөрний хүнд хэлбэрийн алдагдлын үед энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй. Шахмалыг зажилж эсвэл амархан шимэгдүүлэхийн тулд усанд уусгаж хэрэглэж болно.