Синглон 10мг №28 шахмал

Хэрэглэх заалт:

Гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэнэ. Ялангуяа, хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй, дахилтат хэлбэр, ингаляциар глюкокортикоид болон богино хугацааны бета-адреномиметик бэлдмэлд үр дүнгүй үед нэмэгдэлээр монтелукастыг хэрэглэнэ. Улирлын гаралтай ринитийн үед синглоныг хэрэглэнэ. Түүнчлэн гуурсан хоолойн багтраа хөдлөлөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа, үйл ажиллагааны ачааллалттай мөн эмгэг жамд гуурсан хоолойн агшилт давамгайлсан үед өргөн хэрэглэнэ.

Найрлага:

Монтелукаст – 10мг

Сошиалд хуваалцах уу?

Хэрэглэх заавар:

Синглон шахмалыг 15-аас дээш насны өсвөр үе болон насанд хүрэгчдэд хэрэглэнэ. Уг бэлдмэлийг хоногт нэг удаа оройн цагаар хэрэглэнэ. 10мг бүрхүүлтэй Синглон шахмалыг хоол ундтай хамааралгүй хэрэглэж болно.