Ливарол
Ливарол №10 Үтрээний лаа
Кетоконазол: 400мг
Хэрэглэх заавар:
Үтрээнд 1 ширхгээр өдөрт 1 удаа 3- 5 хоног хэрэглэнэ. Цочмог болон дахилтат мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй.
Найрлага:
Идэвхтэй бодис кетоконазол 400мг, туслах бодис бутилгидроксианизол, макроголын холимог (макрогол 1500, макрогол 400).
Анхааруулга:
Үтрээний салст бүрхүүл цочирч улайх, загатнах, арьсны тууралт, чонон хөрвөс зэрэгтэй төстэй шинж тэмдэг илэрч болно. Хэрэв зааварт тусгасан эсвэл ороогүй шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандана уу.
Тайлбар:
Цочмог болон архаг хэлбэрийн дахилттай үтрээний мөөгөнцөр эмчлэхэд хэрэглэнэ. Мөн биеийн дархлаа муудахад болон нянгийн эсрэг үтрээний хэвийн орчныг дарангуйлах үйлчилгээтэй бусад эмээр эмчлүүлж байгаа үед үтрээний мөөгөнцрийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.