Депантол

Депантол №10 Үтрээний лаа

Декспантенол: 100мг

Хлоргексидин: 16мг

Хэрэглэх заавар:

Үтрээнд 1 ширхгээр хоногт 2 удаа 7- 10 хоног хэрэглэнэ. Умайн хүзүүний улайлт болон шархлааны үед халдваргүйжүүлэх болон нөхөн төлжүүлэх үйлдэлтэй.

Найрлага:

1 ширхэг лаанд үйлчлэгч бодис нь декспантенол 100мг, хлоргексидин биглюконатын уусмал 20% 82,5мг, (хлоргексидин биглюконаттай тэнцэх хэмжээ нь 16мг). Туслах бодисууд нь макроголуудын хольц (макрогол 400- 2%, макрогол 1500- 98%) тус тус агуулагдана.

Сошиалд хуваалцах уу?

Анхааруулга:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон хөхүүл үед сөрөг нөлөөгүй тул хэрэглэж болно. Харшлах тохиолдолд хорсох, загатнах, халуун оргих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Тайлбар:

Хэсэг газрын эмчилгээнд зориулсан нөхөн төлжүүлэх, бодисын солилцоог сайжруулах, нийлмэл найрлагатай бэлдмэл. Бэлдмэлийг үтрээний архаг болон цочмог үрэвслийн эмчилгээнд түлхүү хэрэглэдэг. Мөн эмэгтэйчүүдийн мэс заслын өмнө, төрөлт, эмнэлгийн үр хөндөлт, умайн доторх шинжилгээ, жирэмслэлтээс хамгаалах суулгацыг суулгахын өмнө хэрэглэнэ. Төрсний дараах болон хагалгааны дараах үед умайн хүзүү, үтрээний салст, бүрхүүлийн нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг.