Бүсгүйчүүдэд хүүхэд байхаас нь тулгамддаг нэг асуудал нь нууц эрхтний арчилгаа гэдэгтэй бүх л эмэгтэйчүүд дуу нэгтэйгээр санал нийлэх бизээ.
Тэгвэл өнөөдрийн мэдээллээрээ хамгийн энгийн аргаар хэрхэн өөрийгөө арчлах, аливаа үрэвсэлт болон харшлын төрлийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл бэлтгэлээ. Хүн амьдралынхаа хугацаанд маш олон зүйлийг өдөр тутмын амьдралдаа сурч, хэвшүүлэн, дадал болгодог. Харин охидын хувьд багаас нь шүдээ угаадагт сургадагтай адил аль болох багаас нь бэлэг эрхтний арчилгаа, цэвэр байдлыг зааж сургах нь зүйтэй юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний арчилгаа тааруу, бохирдол ихтэйгээс болж халдварын бус шалтгаантай үрэвсэлт
өвчнөөр өвдөх, үүнээсээ улбаалан үр тогтох чадвар буурах, умайн хүзүүний шархлаа үүсэх, үтрээ хуурайших хүндрэлүүд гарч болно. Иймээс бүсгүйчүүдийн нууц эрхтнээ арчлах 8 зөвлөмжийг хүргэж байна.
- Чийглэг байдлыг хадгалах ба угаах
Бидний дотор бэлэг эрхтэн буюу үтрээ нь өөрийгөө цэвэрлэх чадвартай ба эрүүл үтрээнээс шингэн ялгарах нь хэвийн үзэгдэл ба үүний өнгө болон үнэрт өөрчлөлт орвол үрэвсэл, мөөгөнцрийн шинж тэмдэг байж болох тул эмчид хандах нь зүйтэй.
Харин гадна бэлэг эрхтнийг бид гаднаас нь бүлээн усаар угааж, цэвэрлэж байх нь зүйтэй юм. Хурц үнэртэй саван болон биеийн шингэн савангаар угаах нь харшил үүсгэх, цаашлаад дотор бэлэг эрхтний хэвийн бичил орчны тэнцвэрийг алдагдуулах, өвчлөлд хүргэх хүртэл эрсдэлтэй юм.
- Дотуур хувцасны сонголт
Синтетик буюу неллон материалтай дотуур хувцаснаас татгалзаж аль болох агаар чөлөөтэй нэвтэрч болох цэвэр даавуун дотуур хувцас сонгох нь халдварын эрсдлийг бууруулж, чийглэг байх боломжоор мөн хангаж өгдөг. Синтетик материал нь агаар нэвтрүүлэлт муутай тул бэлэг эрхтнийг хөлөргөж мөөгөнцөр болон халдвар үржих, тархах таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Дотуур хувцасны материалын сонголтоос гадна түүнийг тогтмол хуурай, цэвэр байлгах нь чухал юм.
- Зөв хооллолт
Пробиотиктой бүтээгдэхүүн буюу тараг, кефир хэрэглэх нь үтрээний хэвийн орчныг тогтооход тусалдаг. Мөн бусад тэжээллэг хүнс болон витамин с,е нь бэлэг эрхтний эрүүл байдлыг хангахад тус болох болно. Сонирхолтой нь эмэгтэйчүүдийн хооллолт нь бэлэг эрхтний үнэр болон ялгарч буй шингэнд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Та хайртай хүндээ сайхан мэдрэмж төрүүлэхийг хүсвэл ханборгоцой идэж туршиж үзээрэй.
- Ариун цэврийн хэрэглэлээ 4-6 цаг тутамд соль
АНУ-ын эмэгтэйчүүдийн эмч Нупур Гупта ариун цэврийн хэрэглэлээ солих хугацааг дөрвөн цаг тутамд нэг байх нь тохиромжтой хэмээн зөвлөжээ. Мөн сарын тэмдгийн үеийн шингэн гадагшлуултаас хамааран 2-3 цагийн хугацаанд ч сольж болох юм. Чанар муутай ариун цэврийн хэрэглэл сонгох, хэрэглэлээ солихгүй удах нь загатнах, эвгүй үнэр гарах, үрэвсэлт өвчин, харшил үүсгэх суурь шалтгаан болдог байна.
- Нууц эрхтнээ зөв арчлах, зөв арчиж сурах
Энэ талаар та өмнө нь сонсож байсан байж магадгүй, гэхдээ танд дахин сануулъя. Хэрвээ та хүндээр бие зассан бол урдаас хойш чиглээр арчиж хэвшээрэй. Хойноос урагшаа чиглэлээр арчих нь элдэв үнэр гарах мөн халдвар үүсэх гол шалтгаан болж өгдөг.
- Бэлгийн харьцаанд орсны дараа болон өмнө заавал угаах
Бэлгийн харьцааны үеэр хэрэглэсэн бэлгэвчний тос, секс тоглоомноос болон үрийн шингэнээс халдвар үүсэх магадлалтай тул бэлгийн харьцааны дараа заавал бэлэг эрхтнээ угааж хэвших хэрэгтэй. Усанд орох эсвэл бэлэг эрхтний ойролцоох хэсгийг усаар угаах нь халдвар, үрэвслээс таныг хамгаалахад туслах болно гэж эмч нар зөвлөж байна.
- Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол хамрагдах
Эмэгтэйчүүдийн эмчид жилдээ 1-2 удаа үзүүлж, шинжилгээ өгч зөвлөгөө мэдээлэл авах нь бүх төрлийн эрсдэлт хүчин зүйлсүүдээс хамгаалах, тэдгээрийг эрт илрүүлэх, хугацаа алдалгүй эмчлэх давуу талтай юм. Энэ нь нууц эрхтнээ арчлах чухал алхмуудын нэг юм.
- Умдагны үсээ бүү хус
Та өөртөө болон бэлгийн хамтрагчдаа таалагдахын тулд умдагны үсээ хусдаг юм биш биз? Бидний бүх эрхтэн тогтолцоо өөрийн гэсэн үүрэгтэй шиг умдагны үс ч мөн өөрийн гэсэн үүрэгтэй тул түүнийг хусах нь төрөл бүрийн халдварт өвчин тусахад нөлөөлдөг байна. Тухайн хэсгийн арьсны сүв нээгдэж байдаг тул тус сүвээр халдвар дамжих эрсдэл нэмэгддэг гэсэн үг юм.
Нууц эрхтнээ арчлах зөвлөмжтэй танилцсанд баярлалаа
төстэй нийтлэлүүд:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….