Тебантин 300мг №100 капсул
Хэрэглэх заалт:
Эпилепси Габапентиныг хэсэгчилсэн эпилепси эсвэл насанд хүрэгсэд болон 12 дээш насны хүүхдийн хоёрдогч тархмал эпилепсийн үед нэмэгдэл бэлдмэлээр хэрэглэдэг Хэсэгчилсэн эпилепси эсвэл насанд хүрэгсэд болон 12 дээш насны хүүхдийн хоёрдогч тархмал бус эпилепсийн үед дан эмчилгээнд хэрэглэдэг. Мэдрэлийн өвдөлтийн хам шинж Габапентиныг захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэнэ. Жишээ: насанд хүрэгсдэд чихрийн шижингийн шалтгаант мэдрэлийн өвдөлт болон герпесийн дараах мэдрэлийн өвдөлтийн үед өргөн хэрэглэдэг. Жороор олгоно.
Найрлага:
1 капсулд 300мг габапентиныг агуулна.
Хэрэглэх заавар:
Эмийн тунгийн тооцоо – эмийн тунгийн сонголт: 1 өдөр 1 өдөр, 2 өдөр 300 мг-аар хоногт 2 удаа, 3 өдөр 300 мг-аар хоногт 3 удаа. Эпилепси Эпилепсийн эмчилгээ удаан хугацаагаар үргэжилдэг. Насанд хүрэгсдэд болон 12-оос дээш насны хүүхдэд эпилепсийн эсрэг эмчилгээний хоногийн тун 900-3600мг. Хүснэгт №1 заасны дагуу эмчилгээний тунг титэрлэж тогтооно. Эмчилгээний үр дүн болон хувь хүний эмийн зохимжоос хамаарч 2-3 хоногуудад габапентины хоногийн тунг 300мг-аар ихэсгэж эмилгээний дээд тун болох 3600мг хүртэл ихэсгэнэ. Зарим өвчтөний эмчилгээний тунг маш аажим ихэсгэх тохиолдол гардаг. Эмчилгээний тунг ихэсгэх хугацаа: 1 долоо хоногт – хоногт 1800мг, 2 долоо хоногт – хоногт 2400мг, 3 дахь долоо хоногт – хоногт 3600мг байна. 6 болон түүнээс дээш насны хүүхэд Хүүхдийн эмчилгээний хоногийн эхлэх тун хоногт 10-15мг/кг. Эмчилгээний тунг ойролцоогоор 3 хоногийн дотор титэрлэж олсон байх шаардлагатай. 6 болон түүнээс дээш насны хүүхдийн эмчилгээний хоногийн тун 20-35мг/кг. Удаан хугацааны эмнэлзүйн судалгаанаас үзэхэд габапентиныг хоногт 50мг/кг-аар хэрэглэхэд зохимж сайтай байсан нь ашиглагдсан. Хоногийн эмчилгээний тунг 3 хувааж хэрэглэнэ. Эм хэрэглэх хоорондын дээд хугацаа 12цагаас хэтрэхгүй хэрэглэх шаардлагатай.