Пулмикан хөвмөл 2мл №1

Хэрэглэх заалт:
  • Гуурсан хоолойн багтраа.

Найрлага:

  • Будесонид

 

Сошиалд хуваалцах уу?

Анхааруулга:

  • Нийт эмчлүүлэгсдийн 10%-д нь хэсэг газарт үүсэх гаж нөлөө илэрч болзошгүй.Олонтаа илрэх гаж нөлөө (>1/100)Амьсгалын замд:                                           Ам залгиур мөөгөнцөртөх, хоолой үрэвсэх, ханиалгах, хоолой сөөхХовор тохиолдох гаж нөлөө (>1/1000)         Ерөнхий: Судасны гаралтай хаван, анафилаксийн урвалТөв мэдрэлийн систем: түгшүүрлэх, тайван бус болох, сэтгэл гутрах, зан  төлөвийн өөрчлөлт

    Арьс: туурах, улайх, арьс үрэвсэх,  хөхөрч бяцрах

    Амьсгалын замд: гуурсан хоолойн агчил

    Ам, залгиурын салст бүрхүүл мөөгөнцөртөж үрэвсэх магадлалтай тул эмчилгээ болгоны дараа ам, хоолойг усаар зайлах шаардлагатай.

    Хэрэглэж байгаа тун, эмчилгээний үргэлжилсэн хугацаа, өмнө нь стероид эмчилгээ хийлгэж байсан эсвэл стероид эмчилгээ хавсарч хийгдэж байгаа болон хувь хүний биемахбодийн мэдрэг чанараас шалтгаалж утлагаар глюкокортикойд бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэж байх явцад бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны алдагдал, биеийн өсөлт хөгжил буурах  зэрэг биед ерөнхий үйлдэл үзүүлдэг  глюкокортикойд эмчилгээний явцад илэрдэгтэй адил шинж тэмдгүүд ховор тохиолдолд үүсэх магадлалтай.

    Маскаар дамжуулж утлага эмчилгээг хийж байгаа үед ховор тохиолдолд нүүрний арьс цочирч үрэвсэх тохиолдол илэрч болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээ болгоны дараа нүүрээ сайтар угаах шаардлагатай.

Хэрэглэх арга:

Пульмикорт утлагад зориулсан хөвмөлийг эмчилгээний тун нь хувь хүний онцлогоос хамаарна. 1 мг хүртэлх хоногийн тунг хоногт 1 удаа хэрэглэж болно. 1 мг-ээс өндөр тунгаар эмчилгээнд хэрэглэх шаардлагатай бол хоногийн тунг 2 хувааж хоногт 2 удаа эмчилгээнд хэрэглэхийг зөвлөнө.

Эмчилгээний эхлэх тун:

  • 6 сараас дээш насны хүүхдэд: хоногт 0.25-0.5 мг тунгаар эмчилгээнд хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд хоногийн тунг 1 мг хүртэл ихэсгэж болно.
  • Насанд хүрэгсэд: хоногт 1-2 мг тунгаар эмчилгээнд хэрэглэнэ.

Дэмжих тун:

    • 6 сараас дээш насны хүүхдэд: хоногт 0.25-2.0 мг тунгаар эмчилгээнд хэрэглэнэ.
    • Насанд хүрэгсэд: хоногт 0.5-4 мг тунгаар эмчилгээнд хэрэглэнэ. Өвчний явц хүнд байвал тунг нэмэгдүүлж болно.