Новинет 0.15мг/0.02мг №21 шахмал
Хэрэглэх заалт:
Жирэмслэлтээс найдвартай хамгаалдаг бөгөөд бэлдмэлийг уухаа зогсооход жирэмслэх чадвар хурдан сэргээгддэг
Сарын тэмдэг тогтворжин гарах цусны хэмжээ багасч, хоног нь богиносно.
Сарын тэмдэгийн үед өвдөлт нь эрс багасах эсвэл өвдөлтгүй болох.
Бэлдмэлийг хэрэглэх явцад цус багадалт, бага аарцагны эрхтэний халдварт өвчин, умайн гадуурх жирэмслэлт, умайн, өндгөвч болон хөхний эмгэг үүсэх эрсдэлийг багасгадаг
Найрлага:
Нэг бүрхүүлтэй шахмалд: этинилэстрадиол 0,02 мг болон дезогестрел 0,15 мг-ыг агуулна.
Хэрэглэх заавар:
Новинетын эхний шахмалыг хэрэглэхдээ сарын мөчлөгийн эхний өдөр ууна. 21 хоногийн турш өдөрт нэг шахмалаар тогтмол тогтсон цагт ууж хэвшинэ.Сүүлийн шахмалыг уусны дараа долоо хоног завсарлана. Энэ үед эмийг зогсоосонтой холбоотой сарын тэмдэг төст цусархаг зүйл доошоо гарна. Долоо хоног завсарласны дараа буюу 8 дахь өдөр (долоо хоногийн тогтмол өдөрт) дараагийн ээлжийн шинэ савалгаатай бэлдмэлээс эхлэн ууна (сарын тэмдэг зогсоогүй байсан ч хамаагүй).