Гроприносин рихтер 150мл сироп
Хэрэглэх заалт:
Herpes simplex I болон II типийн вирүсээр үүсгэгдсэн арьс ба салстын халдвар болон, Varicella zoster вирүсээр үүсгэгдсэн салхин цэцэг, бүслүүр үлдийн халдвар
- Бусад вирүсийн халдвар: цочмог бус склерозирующий панэнцефалит
- Дархлалын тогтолцоо буурсан сууринд амьсгалын дээд замын халдварт өвчинд өртөмтгий хүүхдэд дархлал сэргээх зорилгоор нэмэгдэлт эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.
Найрлага:
5мл сироп-д:
- Үйлчлэгч бодис:
- Инозин пранобекс – 250,00мг.
- Туслах бодис:
- Сахароз, метилпарагидроксибензоат Е218, пропилпарагидроксибензоат Е216, натрийн гидроксид Е524, нимбэгний хүчлийн моногидрат Е330, цэвэршүүлсэн ус.
Хэрэглэх заавар:
Бэлдмэлийг зөвхөн дотуур ууж хэрэглэнэ.
- Эмчилгээний тун өвчтөний биеийн жин болон өвчний хүнд, хөнгөний байдлаас хамаарна. Эмчилгээний хоногийн тунг хэдэн хэсэг хуваан өдрийн турш ижил хугацаанд ууж хэрэглэнэ.
- Эмчилгээний үргэлжлэх хугацаа дунджаар 5-14 хоног. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш уг бэлдмэлийг 1-2 хоног үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд болон хижээл настанд
- Эмчилгээний зөвлөх хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д (жинд 1мл/кг биеийн байна) тооцно. Хоногт 3гр, өөрөөр хэлбэл 60мл сиропийг хоногт 3-4 хувааж хэрэглэнэ. Эмчилгээний хоногийн дээд хэмжээ – 4гр (хоногт 80мл сироп).
1-ээс дээш насны хүүхдэд
- Эмчилгээний зөвлөх тун хоногийн тун биеийн жинд 50мг/кг, биеийн жинд 1мл/кг гэж тооцож тунг ижил хэмжээтэй 3-4 удаа хуваан өдрийн турш ууж хэрэглэнэ. Эмчилгээний тунг хүснэгтээс харна уу.
Анхааруулга:
Хориглох заалт
- Бэлдмэлийн найрлагад орсон үйлчлэгч болон туслах бодист харшилтай тохиолдолд
- Тулайн цочмог хөдлөл
- Цусанд шээсний хүчлийн хэмжээ өндөр байх
- Нэг хүртэлх насны хүүхдэд
Болгоомжлол
- Нэгэн зэрэг ксантиноксидаза ферментийн хориглогч бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд бөөрөөр ялгарах шээсний хүчилтэй (жишээлбэл: аллопуринол) хамт тиазидийн уламжлалын шээс хөөх бэлдмэл (жишээлбэл: гидрохлортиазид, хлорталидон, индапамид) болон гогцоонд нөлөөлөх (фуросемид, торасемид, этакрины хүчил) шээс хөөх бэлдмэлийн ялгаралтыг ихэсгэдэг.