Гидрокортизон 1%-10г тосон түрхлэг
Найрлага:
гидрокортизон ацетат – 10,0 мг;
Хэрэглэх заалт:
Арьсны нянгийн бус гаралтай үрэвсэл болон харшилын өвчинд: намарс, харшилын болон хавьтлын дерматит, нейродермит, хайрст үлдийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх заавар:
Гадуур хэрэглэнэ. Тосыг өдөрт 2-3 удаа гэмтэлтэй арьсны хэсэгт нимгэн түрхэнэ. Ээлж эмчилгээ нь өвчний шинж чанар ба эмчилгээний үр дүнгээс хамааран ойролцоогоор 6-14 хоног; өвчин нь их архагшсан байвал эмчилгээг 20 хоног хүртэл сунгаж болно. Хязгаарлагдсан хэсэгт эмчилгээний үйлдэлийг нэмэгдүүлэх зорилгоор боолт тавьж болно. 2 ба түүнээс дээш насны хүүхдэд эмчилгээний ерөнхий хугацааг хязгаарлах хэрэгтэйн дээр стероидын шингээлтийг (шимэгдэлт) нэмэгдүүлэх шаардлагагүй (дулаан, тохирох хувцас).