Диротон 5мг №28 шахмал

Хэрэглэх заалт:

Эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу Диротоныг зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв таньд лавлах зүйл гарвал эмч болон эмзүйчээс асуух зүйлээ тодруулаарай.

Эмчилгээний ердийн тун:

  • Цусны даралт ихсэх эмгэг: эмчилгээний эхний тун хоногт 10мг, удаан хугацааны эмчилгээнд 20мг-аар хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
  • Зүрхний дутагдал: эмчилгээний эхний тун хоногт 2.5мг, удаан хугацааны эмчилгээнд 5-35мг-аар хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
  • Зүрхний шигдээсийн дараах үед: эхний хоёр хоногт 5мг нэг удаа, дараа дараагийн өдрүүдэд хоногт 10мг-аар ууж хэрэглэнэ.
  • Чихрийн шижин нь бөөрний эмгэгээр хүндэрсэн тохиолдод: эмчлэгч эмч таньд бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө.

 

Цусны даралт ихэсдэг хүүхэд болон өсвөр настанд (6-16 нас):

  • 6-аас доош насны хүүхэд болон бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдэд Диротоныг хэрэглэхгүй.
  • Хүүхдэд эмийн эмчилгээний тунг эмчлэгч эмч тогтооно.
  • 20-50кг жинтэй хүүхдэд ердийн эмчилгээний тун хоногт 2,5 мг байна.
  • 50 болон түүнээс дээш жинтэй хүүхдэд эмчилгээний эхний тун хоногт 5мг байна.

Хэрэглэх заавар:

ДИРОТОН  АЛЬ  БҮЛГИЙН ЭМ БЭ? ТҮҮНИЙГ ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ?

Диротон шахмал нь АХФ-ын ингибиторын хориглогч бүлгийн бэлдмэл. Диротон нь цусны судсыг өргөсгөн улмаар артерийн даралтыг бууруулан зүрхний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. Эмчлэгч эмч дараах тохиолдолд Диротоныг зөвлөнө. Үүнд:

 

  • Хэрэв та өндөр даралттай байгаа тохиолдолд
  • Та зүрхний дутагдлаар өвчилдөг, таны зүрх эрхтэн тогтолцоог цусаар хангаж чаддаггүй тохиолдолд
  • Та зүрхний шигдээсээр өвчилж цаашид зүрхний дутагдалд хүрэх эрсдэлтэй
  • Та өндөр даралттай түүнчлэн чихрийн шижинтэй, чихрийн шижингийн нефропатигаар (бөөрний эмгэг) хүндэрсэн бол таньд зөвлөнө.
  • Диротон нь бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийг хязгаарладаг.

 

Сошиалд хуваалцах уу?

 

Анхааруулга:

Хэрэв та аортын  болон зүрхний хавхлагын нарийсалтай

Зүрхний булчингийн томролттой

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон диализын ажилбарт ордог бол

Бөөрний судасны нарийсалтай

Цусны судасны эмгэгтэй бол – коллагеноз

Таны цусны даралт бага, ялангуяа байрлалаа солих үед толгой эргэдэг.

Та шээс хөөх бэлдмэл хэрэглэдэг, давсгүй хоолны дэглэм барьдаг тохиолдолд

Та саяхан зогсолтгүй бөөлжсөн эсвэл суулгасан тохиолдолд

Элэгний эмгэгтэй

Цусанд агуулагдах калийн хэмжээ өндөр, калигаар баялаг хүнс хэрэглэдэг

Чихрийн шижинтэй

Мэс заслын ажилбарт төлөвлөсөн бөгөөд ерөнхий болон нуруу нугасны  мэдээгүйжүүлэлтийг хэрэглэх тохиолдолд Диротон нь мэдээгүйжүүлэх бэлдмэл нь артерийн даралтыг огцом буулгадаг.

Афероз ажилбарт орох гэж төлөвлөж байгаа тохиолдолд

Харшлын эсрэг эмчилгээг авсан эсвэл авах гэж төлөвлөж байгаа тохиолдолд (шумуул ба зөгийнд хазуулсан тохиолдолд); харшлын эсрэг бэлдмэлийг АХФ-ын ингибитортай хамт хэрэглэхэд хүнд хэлбэрийн харшлын урвал илэрдэг.

Депресс болон сэтгэцийн эмгэгийн үед литийн давс хэрэглэдэг тохиолдолд

Удаан хугацаагаар хий ханиалгаж байгаа тохиолдолд.