Бидоп 10мг№28 шахмал

Хэрэглэх заалт:

Цусны даралт ихсэх эмгэгЗүрхний ишемийн эмгэг: тогтвортой хэлбэрийн зүрхний бахын хөдлөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Зүрхний архаг дутагдал (ЗАД)

Найрлага:

Бисопролол фурамат – 10 мг

 

Сошиалд хуваалцах уу?

 

Хэрэглэх заавар:

Дотуур, өлөн элгэн дээр ууна. Нэг шахмалаар зажлахгүйгээр, бүхлээр нь залгина. Эмийн эмчилгээний тунг хувь хүнд тохируулна.Цусны даралт ихсэх эмгэг ба зүрхний ишемийн үед: зүрхний бахын стенокардийн дахилтаас сэргийлэх зорилгоор эмчилгээний эхний тун хоногт 5мг байна. Шаардлагатай гэж үзвэл хоногийн нэг удаагийн тунг 10мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний хоногийн дээд тун – 20мг байна.Зүрхний архаг дутагдал: эмчилгээний эхний тун 1,25мг-ийг эхний долоо хоногт; хоёр дахь долоо хоногийн турш – 2,5мг/хоногт; гурав дахь долоо хоногийн турш – 3,75мг/хоногт; 4-өөс 8 дахь долоо хоногуудад хоногт – 5мг; 9-өөс 12 дахь долоо хоногт хоногийн тун нь 7,5мг цаашлаад хоногт 10мг ууж хэрэглэнэ. Эмчилгээний хоногийн дээд тун 10мг-аар зөвлөдөг.
Үйлдвэрлэсэн улс: Унгар