Авентро 0.5мг/2мл №1 уусмал

Хэрэглэх заалт:
  • Амьсгалын замын бөглөрөлт өвчний (бронхын багтраа,бронхын архаг үрэвсэл,эмфизем) улмаас амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг янз бүрийн шинж тэмдгийг багасгах зорилгоор хэрэглэнэ.

Найрлага:

  • Нэгж бүрт (2 мл ) Ипратропийн бромид моногидрат 0.5218мг (0.5 мг усгүй)

 

Сошиалд хуваалцах уу?

Анхааруулга:

  1. Цээрлэлт
  • Атропин болон түүний уламжлалын бэлдмэл, ипратропийн бромид болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн
  • Нүдний даралт ихсэх өвчтэй хүн
  • Түрүү булчирхайн гиперплазитай өвчтөн
  1. Авентро бэлдмэлийн эмчилгээний үед дараах бэлдмэлийг хэрэглэж болохгүй
  • Бета адреномиметик эм, ксантины уламжлалын эм нь бэлдмэлийн бронх өргөсгөх үйлдлийг хүчжүүлж болзошгүй.
  • Уг бэлдмэлийг бета адреномиметик эмтэй хамт хэрэглэвэл нүдний даралт ихсэх өвчний өгүүлэмжтэй өвчтөнд цочмог нүдний даралт ихсэх өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг.
  1. Бэлдмэлийг дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ
  • Давсагны хүзүүвч хэсгийн бөглөрөл үүсэх хандлагатай өвчтөн
  • Уйланхайт хатууралтай өвчтөн (уйланхайт хатууралтай өвчтөн хоол боловсруулах замын хөдөлгөөний өөрчлөлтөнд өртөмтгий байдаг)
  • Жирэмсэн,хүүхэд төрүүлэх насны эмэгтэй, хөхүүл эх
  • Эмнэл зүйн өмнөх судалгаагаар эрчүүдэд хэрэглэдэг тунгаас илэрхий өндөр тунгаар ингаляцаар болон хамраар хэрэглэсний дараа үр хөврөл болон урагт хортой нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон
  • Жирэмсэн эмэгтэйд уг бэлдмэлийн аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.Жирэмсэн буюу жирэмсэн гэж сэжиглэж байгаа үед бэлдмэлийн эмчилгээний ашигтай үйлдэл болон шинээр төрөх хүүхдэд үзүүлж болох сөрөг нөлөөг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй
  • Бэлдмэл хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тогтоогдоогүй. Хэдийгээр тосонд уусдаггүй нэгдэл боловч хөхний сүүнд нэвтэрч болохыг анхаарах хэрэгтэй. Ингаляциар хэрэглэж байгаа үед хөхүүл хүүхдэд хүүхдэд ач холбогдол бүхий хэмжээгээр хүрэх магадлал бага.Ихэнх эмийн бэлдмэлүүд хөхний сүүтэй ялгардаг учир уг бэлдмэлийг хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
  • Настангуудад: Настангуудын биологийн үйл ажиллагаа ерөнхийдөө багасдаг учир бэлдмэлийн тун болон хэрэглэх хоорондын зайг тогтоохдоо үүнийг анхаарна.

Хэрэглэх арга:

Бэлдмэлийг завсарлагат эерэг даралтат агааржуулагчаар болон шүршигчээр хэрэглэнэ.

Насанд хүрэгсдэд: Ипратропийн бромидын ингаляцийн уусмалыг хэрэглэх ердийн тун бол 100-500мкг-р хоногт 4 удаа ингаляцаар хэрэглэнэ.

Хүүхдэд: ( 3-14 насны): Ипратропийн бромидын ингаляцийн уусмалыг хэрэглэх ердийн тун бол 100-500 мкг-р хоногт 3 удаа ингаляциар хэрэглэнэ.

Уусмалыг физиологийн давсны уусмалаар сүүлийн тохиромжтой эзэлхүүн хүртэл шингэрүүлж болно.

  1. Туншлыг бусдаас нь салгана  2. Туншлын толгойг мушгиж авна 3. Туншилд буй хөвмөлийг шүршигчийн саванд хийнэ.