Аквалор горло 150мл
Аквалор горло 150мл
Хоолой зайлж, угаах уусмал/Зөөлөн шүршигч/
Найрлага:
Далайн ус/гипертоник давсны уусмал 19-23 н/л/+ Балжин гарам+ Зуун насны ханд
Хэрэглэх заалт:
Амны хөндий ба хоолой зайлж угаах уусмал. Хэсэг газрын антисептик, үрэвслийн эсрэг ба чийгшүүлэх үйлдэлтэй. Залгихад өвдөлт намдаах, хоолой хорсож, хуурайших мэдрэмжийг бууруулна. Хоолойн салстын улайлт, хаванг бууруулна.
Хоолой, ам, салстын гадаргуун дахь микроб ба вирусийг устгана, идээт тавыг арилгана. Хэсэг газрын дархлааг дэмжинэ, салстын нөхөн төлжилтийг нэмэгдүүлнэ. Хоолой ба залгиурын архаг ба хурц үрэвсэл /вирусийн, нянгийн, мөөгөнцрийн гаралтай, харшил ба атрофийн гаралтай архаг ба цочмог фарингит, ангина, тонзиллит, ларингит, стоматит, гингивит, парадонтит. Чих хамар хоолойнд хийгдэх хагалгааны өмнөх ба дараа, томууны дэгдэлтийн үеийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор болон өдөр тутмын хамрын арчилгаа ариун цэвэр, бусад хамрын бэлдмэл хэрэглэхийн өмнө хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Өдөрт 4- оос 6 удаа 3- 4 цацалтын тунгаар үрэвслийн голомт руу чиглүүлэн цацна.
Нас:
6 сартайгаас дээш насны хүүхэд ба насанд хүрэгчид хэрэглэнэ.