Сошиалд хуваалцах уу?

Бэлгийн замын халдварт өвчин нь хүмүүс хоорондын бэлгийн харьцаа, хүрэлцээний үеэр дамжин халдварладаг. Эдгээр өвчнүүд нь вирус, бактери, нянгаар үүсгэгддэг бөгөөд янз бүрийн шинж тэмдгээр илэрч эмгэгүүдийг үүсгэдэг. Зарим БЗХӨ нь эрт үед нь оношлогдоогүй бол хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлж, удаан хугацаанд эмчлэгдэхгүй бол эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болзошгүй байдаг.

“Бэлгийн замын халдварт өвчин”-дийн шинж тэмдэг:

Бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ) шинж тэмдгүүд нь тухайн халдвартай организмын төрөл, халдварласан хүний бие махбодийн хариу урвал, болон халдварын хүндрэл зэргээс хамаарч өөр өөр байж болно. Зарим БЗХӨ-үүд нь тодорхой шинж тэмдэггүй байж болох бөгөөд энэ нь халдварыг дамжуулах эрсдэлтэй болгодог. Тиймээс, БЗХӨ-тэй холбоотой ямар нэг шинж тэмдэг илрэх үед эмчид хандах нь чухал юм. Ингээд зонхилон тохиолддог БЗХӨ-үүдийн шинж тэмдгийг танилцуулъя.

бэлгийн замын халдварт өвчин
  • Хламидиоз, Заг хүйтэн, Трихомониаз“-ийн үед илрэх шинж тэмдэг:
    • Шээсний сүв загатнах, хорсох
    • Шээс барихдаа хатгалгаа мэдрэх
    • Шээхэд өвдөх, шээсний суваг болон үтрээнээс шар ногоон идээ гарах
    • Эмэгтэйчүүдэд хэвлийн доод хэсэгт өвдөлт өгөх
    • Бэлгийн хавьталд ороход өвдөх шинж тэмдгүүд илэрнэ.
бэлгийн замын халдварт өвчин
  • Хүний паппилома вирус HPV буюу хөхөнцөр вирус-ын үед илрэх шинж тэмдэг:
    • Арьсанд болон бэлэг эрхтэний ойролцоо үрэвсэл, хавдар үүсэх
    • Бэлэг эрхтэний ойролцоо жижиг, махлаг шарх үүсэх
бэлгийн замын халдварт өвчин
  • Syphilis буюу тэмбүү” өвчний үед илрэх шинж тэмдэг:
    • Эхний шатанд бэлэг эрхтэний ойролцоо нэг эсвэл хэд хэдэн хөндүүр бүхий тууралт үүсэх
    • Дараа нь биеийн бүх хэсэгт тархах боломжтой тууралт гардаг
    • Үе шаттайгаар дотор эрхтнүүд гэмтэх буюу тархи, мэдрэл, нүд, зүрх, судас болон үе мөч гэх мэт бүхий л эрхтэн тогтолцоог хамран өвчлүүлдэг.
бэлгийн замын халдварт өвчин
  • Хэрпес Симплекс Вирус” (HSV) буюу хомхой өвчний үед илрэх шинж тэмдэг:
    • Халдварласан хэсэгт хурц өвдөлттэй шарх, улаанцар үүсгэдэг
    • Шарх нь эдгэрсний дараа ч дахин идэвхжиж болно.
бэлгийн замын халдварт өвчин
  • ХДХВ, Дархлалын олдмол хомсдол” өвчний үед илрэх шинж тэмдэг:
    • Биеийн жин буурах
    • Ядарч сульдах
    • Шөнө хөлрөх
    • Хүзүү, суга, цавины булчирхай томрох
    • Амьсгаадах, хуурай ханиах шинж тэмдгүүд илэрнэ.

Эдгээр шинж тэмдгүүд нь зөвхөн БЗХӨ-үүдэд хязгаарлагддаггүй бөгөөд бусад өвчний шинж чанар байж болох учраас мэргэжлийн эмчид хандах нь маш чухал.

бэлгийн замын халдварт өвчин

бэлгийн замын халдварт өвчин-өөс урьдчилан сэргийлэх нь:

  • Тэвчих: Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байх нь БЗХӨ-үүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
  • Бэлгийн нэг хамтрагчтай байх: БЗХӨ-өөс сэргийлэх хамгийн энгийн арга бол бэлгийн зөвхөн нэг хамтрагчтай байх бөгөөд хамтрагч нь эрүүл, халдваргүй байх
  • Хүлээх, баталгаажуулах: Шинэ хамтрагчтай болсон тохиолдолд аль аль нь лабораторийн шинжилгээгээр БЗХӨ-гүй гэдэг нь тогтоогдсоны дараа үтрээгээр болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох.
  • Дархлаажуулалтад хамрагдах: Бэлгийн амьдрал эхлэхээс өмнө аль болох эрт дархлаажуулалтад хамрагдсанаар хэд хэдэн төрлийн БЗХӨ-үүдээс хамгаалах боломжтой. Хүний хөхөнцөр вирус /HPV/ болон элэгний B, C вирусын вакцин хийгдэж байгаа.
  • Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх: Бэлгийн хавьталд орох бүр шинэ бэлгэвчийг зааврын дагуу хэрэглэнэ. Хэдийгээр бэлгэвч нь БЗХӨ-ий эрсдэлийг бууруулдаг боловч хүний хөхөнцөр вирус /HPV/ болон херпес, бэлгийн хумхай зэргийн эсрэг хамгаалалт сул.
  • Архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах: Ямар ч донтуулагч бодисын нөлөөнд орсон үед бэлгийн зан үйлд амархан автдаг. 
бэлгийн замын халдварт өвчин


АНАР АРВИЖИХ ХХК

Эм ханган нийлүүлэх байгууллага
Утас: 7712-4434, 8006-4434, 8007-4434

Санал болгох:

No post found!

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД:

эмийн зохистой хэрэглээ

Эмийн зохистой хэрэглээ

Эм гэж юу вэ? Эм гэдэг нь өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, хөнгөвчлөх зорилгоор…

Read More