Экватор 10/20мг №30 шахмал
Хэрэглэх заалт:
Лизиноприлтэй холбоотой: Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон АХФ-ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
- Асуумжид АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг
- Удамшлын болон идиопатик ангионевротик хавантай
- Жирэмсний хоёр болон гурав дахь 3 долоо хоногтой эхэд хэрэглэхгүй (4.4 ба 4.6 хэсгээс үзнэ үү)
- Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® чихрийн шижин/ эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүйг анхаар (4.5 болон 5.1 хэсгээс үзнэ үү).
- Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® бэлдмэлийг сакубитрил\валсартантай хамт хэрэглэхгүй. Сакубитрил эсвэл валсартанийг хэрэглэсэн сүүлийн шахмалаас хойш 36 цагийн дараа Экватор® бэлдмэлийг хэрэглэнэ (4.4 болон 5.1 хэсгээс үзнэ үү).
Амлодипинтэй холбоотой:
- Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
- Хүнд хэлбэрийн артерийн гипотензи
- Кардиогенный шок
- Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
- Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Экватор® нийлмэл шахмалтай холбоотой эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагад орсон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй (6.1 хэсгээс үзнэ үү).
Хэрэглэх заавар:
- Зөвлөх тун – хоногт нэг шахмалыг ууна.
- Дотуур ууж хэрэглэнэ. Хоол унднаас хамаарахгүй. Хоногийн дээд хэмжээ – хоногт нэг шахмалыг ууна.
- Заагдсан тунтай нийлмэл бэлдмэлийг зарчмын дагуу – эмгэгийн эхэн үед хэрэглэхэд зохимж муутай байдаг.
- Экватор® бэлдмэлийн хувьд 10мг/5мг, 20мг/5мг болон 20мг/10мг шахмалыг лизиноприл болон амлодипинийг 10мг ба 5мг; 20мг ба 5мг болон 20мг ба 10мг-аар тунлагдсан тунгаар даралт бууруулах тохирсон өвчтөнд хэрэглэхийг анхаарна уу. Тунгийн зохицуулалт хийхийн тулд бэлдмэлийн найрлагад агуулагдах эмийн тунгийн хэмжээг харна уу.
- Тусгай бүлгийн хэрэглэгч
Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн;
Бөөрний эмгэгтэй өвчтөнд зохимжит эмчилгээний эхний болон барих тунг тогтоох зорилгоор лизиноприл болон амлодипинийг тус тусад нь хэрэглэх шаардлагатай. Экватор® шахмалыг хэрэглэж байгаа үед өвчтөний бөөрний үйл ажиллагаа болон цусанд агуулагдаж байгаа кали ба натрийн хэмжээг байнга хянах шаардлагатай. Өвчтөний бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд Экватор® шахмалыг зогсоон амлодипин болон лизиноприлийг зохимжит тунгаар тус тусад нь хэрэглэхийг зөвлөнө.
Элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн;
Хөнгөн болон дунд зэргийн явцтай элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд зориулагдсан эмчилгээний тун байхгүй. Эмийн эмчилгээг болгоомжтой эхлэхийн зэрэгцээ эмчилгээний хамгийн бага тунгаас эхэлнэ (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэлт” ба “Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).
Элэгний дутагдалтай өвчтөнд Экватор® бэлдмэлийн зөвлөх хамгийн бага тунгаас эхэлнэ. Мөн шахмалын эхлэх болон барих тунг олохын тулд амлодипин болон лизиноприлийг зохимжит тунгаар тус тусад нь хэрэглэхийг зөвлөнө. Хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөний амлодипиний фармакокинетик судлагдаагүй. Хүнд хэлбэрийн элэгний эмгэгтэй өвчтөнд эмийн эмчилгээний хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Дараа нь эмийн бэлдмэлийн тунг аажмаар нэмж олно.
Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ;
Экватор® бэлдмэлийн аюулгүй байдал болон эмчилгээний үр дүнг хүүхдэд тогтоогоогүй.
Өндөр настны (65-аас дээш) эмийн зохистой хэрэглээ;
Өндөр настанд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Наснаас хамаарч амлодипин болон лизиноприлийг хэрэглэхэд эмчилгээний үйлдэл болон аюулгүй байдлын хүрээнд онцын өөрчлөлт илрээгүйг тандалт судалгааны аргаар тогтоосон. Өндөр настанд өгөх эмчилгээний барих тунг тогтоохын тулд амлодипин болон лизиноприлийг тус тусад нь эхэлж хэрэглэнэ.
Хэрэглэх арга;
Хоол унд бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Экватор® бэлдмэлийг хоолноос хамаарахгүй – хоолны өмнө, хооллох үе болон дараа нь хэрэглэж болно.
Анхааруулга:
Лизиноприлтэй холбоотой: Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон АХФ-ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй. Асуумжид АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг. Удамшлын болон идиопатик ангионевротик хавантай, Жирэмсний хоёр болон гурав дахь 3 долоо хоногтой эхэд хэрэглэхгүй (“Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглээ” хэсгээс үзнэ үү), Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® чихрийн шижин/ эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүйг анхаар (“Эмийн харилцан нөлөөлөл” болон “Фармакодинамик” хэсгээс үзнэ үү). Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® бэлдмэлийг сакубитрил\валсартантай хамт хэрэглэхгүй. Сакубитрил эсвэл валсартанийг хэрэглэсэн сүүлийн шахмалаас хойш 36 цагийн дараа Экватор® бэлдмэлийг хэрэглэнэ (“Эмийн харилцан нөлөөлөл” болон “Фармакодинамик” хэсгээс үзнэ үү).
Амлодипинтэй холбоотой:Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй, Хүнд хэлбэрийн артерийн гипотензи, Кардиогенный шок, Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт), Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй. Экватор® нийлмэл шахмалтай холбоотой эсрэг заалт, Бэлдмэлийн найрлагад орсон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй (“Найрлага” хэсгээс харна уу). Жирэмсэн болон хөхүүл эхийн зохистой хэрэглээ; Жирэмсэн эх, Экватор® бэлдмэлийг жирэмсний эхний 3 сард зөвлөхгүй бөгөөд жирэмсний хоёр дахь болон сүүлчийн 3 сард эсрэг заалттай,Жирэмсэн эхэд Экватор® бэлдмэлийн эмнэлзүйн судалгаа, хийгдээгүй болно. Иймээс эмчилгээний үйлдэлтэй энэ хоёр бодисыг жирэмсэн эхэд хэрэглэхийг цээрлэнэ. Жирэмслэлтийг тогтоосон даруй Экватор® бэлдмэлийн хэрэглээг аль болох түргэн зогсоож даралт бууруулах альтернатив бусад бэлдмэлд шилжүүлнэ (“Хэрэглэх үеийн болгоомжлол болон түүнээс сэргийлэх” хэсгээс үзнэ үү). Жирэмсэн эхэд Экватор® бэлдмэлийг зөвлөхгүй. Хэрэв жирэмсэн эх жирэмслэлтийг цаашид хадгалах сонирхолтой бол Экватор® бэлдмэлийн эмчилгээг зогсоож жирэмсэн үед эх урагт аюулгүй байдал нь тогтоогдсон альтернатив эмчилгээнд шилжинэ.