Панангин форте №60 шахмал

Хэрэглэх заалт:

Бие махбодод магни болон калийн нэмэлт эх үүсвэрийг хангах зорилгоор хэрэглэнэ.

Эмчлэгч эмчийн заалтаар:

Бэлдмэлийг зүрхний архаг эмгэгийн үед (зүрхний шигдээсийн дараах үеийн зүрхний дутагдал), зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалтын үед бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэнэ.

Зүрхний гликозид хэрэглэх үеийн  нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.

 

Сошиалд хуваалцах уу?

Хэрэглэх заавар:

Хэрэглэх арга, тун:

Насанд хүрэгчдэд

Зөвлөж буй хоногийн тун: 1шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

Хоногийн дээд тун: 1 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга:

Дотуур ууж хэрэглэнэ.

Ходоодны шүүсний хүчиллэг чанар нь Панангин Форте® бэлдмэлийн үйлдлийн идэвхийг бууруулдаг учраас хоолны дараа хэрэглэх нь тохиромжтой.

Анхааруулга:

Бэлдмэлийг хэрэглэж байх үеийн анхааруулга ба болгоомжлол

Цусны калийн хэмжээг ихсэх магадлалтай эмгэг бүхий өвчтөний цусны электролитын хэмжээг тогтмол хянах шаардлагатай.

Хүүхдийн практикт хэрэглэх нь

Панангин Форте® бэлдмэлийг хүүхэд болон өсвөр насанд хэрэглэхийг хориглоно. Учир нь энэ насныханд бэлдмэлийн үр дүн болон аюулгүй байдал нь судлагдаагүй болно.