Панангин №50 шахмал
Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг зүрхний архаг эмгэг (зүрхний дутагдал болон инфарктын дараах үеийн нэмэлт эмчилгээ), зүрхний хэм алдалтын үед хэрэглэнэ.
Найрлага:
Нэг ширхэг бүрхүүлтэй шахмалд калийн аспарагинат 158мг болон магнийн аспарагинат 140мг-ийг агуулна.
Хэрэглэх заавар:
Хэрэв эмчлэгч эмч яаж хэрэглэх талаар тодорхой мэдээлэл хэлж өгөөгүй тохиолдолд дараах зарчмаар хэрэглэнэ. 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Шаарлагатай бол нэг удаа 3 шахмалаар өдөрт 3 удаа болгож тунг ихэсгэж хэрэглэнэ. Ходоодны шүүсний хүчиллэг чанар нь панангины үйлдлийн идэвхийг бууруулдаг учраас хоолны дараа хэрэглэх нь тохиромжтой.