Микосист 50мг №7 капсул

Хэрэглэх заалт:

Мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй Бэлдмэлийг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар сайн шимэгдэх бөгөөд биохүртэхүй нь судсанд тарьж хэрэглэсэн тунгийн 90%-аас дээш тунтай тэнцэнэ Микосистийг ууж хэрэглэснээс 1-2 цагийн дараа цусны сийвэн дэхь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх бөгөөд хагас ялгарлын үе нь ойролцоогоор 30 цаг байна Хамт хэрэглэж буй хоол хүнсний зүйл бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй.

Хэрэглэх заавар:

Үтрээний цочмог кандидозын үед бэлдмэлийг 150мг-р 1 удаа хэрэглэнэ Ам залгиурын кандидозын үед хоногт 50-100мг тунгаар 7-14 өдөр хэрэглэнэ Олон өнгөт үлдийн эмчилгээнд бэлдмэлийг хоногт 50мг-р 2-4 долоо хоног хэрэглэнэ

Сошиалд хуваалцах уу?

Анхааруулга:

Тухайн эмийн бэлдмэлд хэт мэдрэг хүн хэрэглэхгүй Жирэмсэн үед болгоомжтой хэрэглэх бөгөөд, хөхний сүүгээр цусны сийвэн дэх концентрацитай адил хэмжээгээр ялгардаг учир эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг хэрэглэх явцад дотор муухайрах , бөөлжих, хэвлийн доод хэсгээр өвдөх, гэдэс дүүрэх. суулгах, зэрэг хоол боловсруулах системийн гаж нөлөө хамгийн олонтаа тохиолддог.