Мидокалм 50мг №30 шахмал
Хэрэглэх заалт:
Мидокалм бэлдмэлийн найрлаганд толперизон гэдэг үйлчлэгч бодис орно. Толперизон нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг бэлдмэл. Түүнийг булчингийн тонус ихэссэн, булчин чангарсан болон захын мөчдийн цусан хангамж алдагдсан тохиолдолд хэрэглэнэ.
Найрлага:
50мг толперизон гидрохлоридыг агуулдаг.
Хэрэглэх заавар:
Эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу Мидокалмыг зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв таньд лавлах зүйл гарвал эмч болон эмзүйчээс асуух зүйлээ тодруулаарай. Шахмалыг хоолны дараа тодорхой хэмжээний усаар даруулж ууна.