Ко-Диротон 12.5мг/10мг №30 шахмал
Хөнгөн ба дунд зэргийн артерийн гипертензитэй өвчтөнд лизиноприл ба гидрохлортиазидийг хэрэглэхэд даралт хянагдаж байгаа тохиололд Ко-Диротон® бэлдмэлийн тунд агуулагдах хэмжээтэй ижил тунгаар хэрэглэнэ.
Найрлага:
лизиноприл – 10мг (лизиноприл дигидрат хэлбэрээр 10,88мг) ба гидрохлоротиазид – 12,5мг.
Хэрэглэх заавар:
Артерийн даралт ихсэх эмгэг Нийлмэл, тогтмол тунтай хавсарсан бэлдмэлийг артерийн даралт бууруулах эмчилгээний эхний шатанд хэрэглэхэд зохимжгүй байдаг. Харин цусны даралт бууруулах зорилгооор 10мг ба 20мг лизиноприлийг 12,5мг гидрохлоротиазидтай хамт хэрэглэдэг өвчтөнд хавсарсан бэлдмэл болох Ко-Диротон® бэлдмэлийг зөвлөдөг. Эмчилгээний ердийн тун хоногт нэг шахмалыг хэрэглэнэ, тогтмол цагт ууж хэвшинэ. Эмчилгээний 2-4 долоо хоног хэрэглэхэд цусны даралт буураагүй тохиолдолд шахмалыг хоногт хоёр ширхэгээр ихэсгэн хэрэглэнэ.