Квамател 20мг/5мл №5 тариа

Хэрэглэх заалт:
  • Дээрхи гэдэсний шархлаа
  • Хорт хавдарт шилжээгүй ходоодны шархлаа
  • Ходоод улаан хоолойн сөргөө
  • Ходоодны хүчил ихэсгэдэг бусад эмгэг (жишээлбэл: Золингер-Эллисоны хам шинж)
  • Ерөнхий унтуулгын үед ходоодны хүчиллэг шингэн амьсгалын замд орж бөглөрөхөөс сэргийлэх зорилгоор (Мендельсоны хам шинж) хэрэглэнэ.

Найрлага:

Нэг флаконд 20.0мг  фамотидиныг агуулна

Лиофилжуулсан нунтаг: аспарагины хүчил, манит.

Уусгагч: натрийн хлорид, тарилгын ус

 

 

Сошиалд хуваалцах уу?

 

Хэрэглэх заавар:

Квамател тарилгын эмийн хэлбэрийг зөвхөн судсанд тарьж хэрэглэнэ. Иймд уг бэлдмэлийг дотуур ууж хэрэглэх чадваргүй өвчтөнд зөвхөн эмнэлэгийн нөхцөлд хэрэглэнэ. Өвчтөн Квамател шахмалыг ууж чаддаг болтол нь Квамател эмийг тарьж хэрэглэнэ. Квамател тарилгыг өдөрт хоёр удаа 20мг-аар 12цагийн зайтай судсанд тарьж хэрэглэнэ.

Анхааруулга:

  • Бэлдмэлийн үндсэн болон туслах бодисын найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
  • Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эх (ажиглалт хийгээгүйтэй холбоотой) хэрэглэхийг цээрлэнэ.