Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) нь хүмүүс хоорондын бэлгийн харьцаа,
хүрэлцээний үеэр дамжин халдварладаг. Эдгээр өвчнүүд нь вирус, бактери, нянгаар
үүсгэгддэг бөгөөд янз бүрийн шинж тэмдгээр илэрч эмгэгүүдийг үүсгэдэг. Зарим
БЗХӨ нь эрт үед нь оношлогдоогүй бол хүний биед архагших даамжрах явцтайгаар,
шинж тэмдэггүй хэлбэрээр архаг үрэвслүүдийг үүсгэн удаан хугацаанд
эмчлэгдэхгүй бол эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болзошгүй байдаг.
“Бэлгийн замын халдварт өвчин”-дийн шинж тэмдэг:
БЗХӨ – ий шинж тэмдгүүд нь тухайн халдварын төрөл, халдварласан хүний бие
махбодийн хариу урвал болон халдварын хүндрэл зэргээс хамаарч өөр өөр байж
болно. Мөн аливаа халдварт өвчин халдвар анх авснаас хойш тодорхой хугацааны
дараа өвчний шинж тэмдэг илрэх байдлаар явагддаг бөгөөд энэхүү шинж тэмдэггүй
үеийг халдварын нууц хугацаа гэж нэрлэдэг. Энэ нь халдвар бүрт өөр өөр байдаг
онцлогтой. Халдварын төрлөөр дундаж нууц хугацааг дараах хүснэгтээс харна уу.
№ | Бэлгийн замын халдварын нэр | Халдварын нууц хугацаа |
1 | Заг хүйтэн | 2-30 хоног |
2 | Трихомониаз | 5-28 хоног (Зөвхөн эмэгтэйчүүдэд) |
3 | Тэмбүү | 10-90 хоног |
4 | Хламид | 14-21 хоног |
5 | ХДХВ | 14-с дээш хоног, заримдаа 1 жил хүртэл шинж тэмдэггүй ч байдаг |
6 | Хүний паппилома вирус | 1-8 сар, түүнээс удаан ч байж болдог |
7 | Херпес симплекс вирус | 2-14 хоног |
- Зарим БЗХӨ-үүд нь тодорхой шинж тэмдэггүй байж болох бөгөөд энэ нь халдварыг
дамжуулах эрсдэлд хүргэдэг. Тиймээс, БЗХӨ-тэй холбоотой ямар нэг шинж тэмдэг
илрэх үед эмчид хандах нь чухал юм. Ингээд зонхилон тохиолддог БЗХӨ-үүдийн
шинж тэмдэг болон илрэх хугацааг танилцуулъя. - “Хламидиоз, Заг хүйтэн, Трихомониаз“-ийн үед илрэх шинж тэмдэг:
- Шээсний сүв загатнах, хорсох
- Шээс барихдаа хатгалгаа мэдрэх
- Шээхэд өвдөх, шээсний суваг болон үтрээнээс шар ногоон идээ гарах
- Эмэгтэйчүүдэд хэвлийн доод хэсэгт өвдөлт өгөх
- Бэлгийн хавьталд ороход өвдөх шинж тэмдгүүд илэрнэ.
- “Хүний паппилома вирус HPV буюу хөхөнцөр вирус“-ын үед илрэх шинж тэмдэг:
- Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногын амсар орчмын арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил үү, ургацаг гарах
- Эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногын амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэйижил үү, ургацаг гарах
- Үү, ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовуурууд илэрнэ
- Бэлгийн үү нь умайн хүзүүн дээр байрласан үед бэлгийн харьцааны дараа цусархаг ялгадас гарч болно
- Арьсанд болон бэлэг эрхтэний ойролцоо үрэвсэл, хавдар үүсэх
- “Syphilis буюу тэмбүү” өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Нэгдүгээр үеийн тэмбүү: Халдвар авснаас хойш 3 долоо хоногийн дараа эр бэлэг эрхтэн, шулуун гэдэсний дотор хананд эсвэл умайн дотор хананд хатуу яр гарах бөгөөд ойролцоогоор 6 долоо хоногийн дараа эдгэрч өөрөө арилдаг буюу архаг хэлбэрт шилждэг. Нэгдүгээр үед бэлэг эрхтэн орчмын булчирхай томорч хөндүүрлэх шинж тэмдэг илрэх нь бий.
- Хоёрдугаар үеийн тэмбүү:
- Шархлаа эдгэрснээс 6-24 долоо хоногийн дараа гарын алганаас хөлийн ул хүртэл бүхэл биеэр хөндүүргүй тууралт гарах
- Амны хөндий, бэлэг эрхтнээр зузаан, саарал эсвэл ягаан нойтон үү төст ургацаг гарах
- Халуурах, хоолой өвдөх
- Толгой өвдөх, хүзүүгээр хавдах
- “Хэрпес Симплекс Вирус” (HSV) буюу хомхой өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө хэсэг газар загатнах, ирвэгнэх, өвдөх зовиур илэрнэ.
- Бэлэг эрхтэн түүний орчимд бага зэрэг улайж үрэвссэн арьс салстан дээр бүлэглдэж байрласан цэврүүнцэр гарна.
- Тэмтэрхэд хорсож, хөндүүр, өвчин эмзэглэлтэй байна.
- Цэврүүнцэр нь хэд хоногийн дараа хагарч, шалбархай, шархлаа үүснэ.
- “ХДХВ, Дархлалын олдмол хомсдол” өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Биеийн жин буурах
- Ядарч сульдах
- Шөнө хөлрөх
- Хүзүү, суга, цавины булчирхай томрох
- Амьсгаадах, хуурай ханиах шинж тэмдгүүд илэрнэ.
Эдгээр шинж тэмдгүүдээр бэлгийн замын халдварт өвчнийг таних, илрүүлэх
боломжгүй тул мэргэжлийн эмчид хандаж халдварыг эрт үед нь оношлуулж,
эмчлүүлснээр архаг байдлаар өвчин биед үлдэж, түүнээс улбаалсан хүндрэл
гарахаас сэргийлэх ач холбогдолтой.
бэлгийн замын халдварт өвчин-өөс урьдчилан сэргийлэх нь:
- Тэвчих: Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байх нь БЗХӨ-үүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
- Бэлгийн нэг хамтрагчтай байх: БЗХӨ-өөс сэргийлэх хамгийн энгийн арга бол бэлгийн зөвхөн нэг хамтрагчтай байх бөгөөд хамтрагч нь эрүүл, халдваргүй байх
- Хүлээх, баталгаажуулах: Шинэ хамтрагчтай болсон тохиолдолд аль аль нь лабораторийн шинжилгээгээр БЗХӨ-гүй гэдэг нь тогтоогдсоны дараа үтрээгээр болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох.
- Дархлаажуулалтад хамрагдах: Бэлгийн амьдрал эхлэхээс өмнө аль болох эрт дархлаажуулалтад хамрагдсанаар хэд хэдэн төрлийн БЗХӨ-үүдээс хамгаалах боломжтой. Хүний хөхөнцөр вирус /HPV/ болон элэгний B, C вирусын вакцин хийгдэж байгаа.
- Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх: Бэлгийн хавьталд орох бүр шинэ бэлгэвчийг зааврын дагуу хэрэглэнэ. Хэдийгээр бэлгэвч нь БЗХӨ-ий эрсдэлийг бууруулдаг боловч хүний хөхөнцөр вирус /HPV/ болон херпес, бэлгийн хумхай зэргийн эсрэг хамгаалалт сул.
- Архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах: Ямар ч донтуулагч бодисын нөлөөнд орсон үед бэлгийн зан үйлд амархан автдаг.
Санал болгох:
No post found!
ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….