Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар
Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог. Иймээс ээж аав нартаа зориулж ам гэмтэх өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Амны хөндийн салст бүрхүүл гэмтэж үрэвсэхийг ам гэмтэх гэдэг.
Энэ нь бие даасан эмгэг байхаас гадна бусад өвчин эмгэг илрэх шинж байж болно. Улаан бурхан, улаан эсэргэнэ, ханиад томуу, мөөгөнцөр амны салстад өөрчлөлт орсон зэрэг олон шалтгаанаар энэхүү эмгэг үүсдэг. Энэ эмгэг нь хүүхэд гэлтгүй том хүн ч тусдаг байна.
Таны хүүхдийн амны хөндийн дотор тал уруул, хацар, хэлэн дээр нь улаан хүрээтэй, цагаан эсвэл шаравтар өнгөтэй зүйлс гарч хүүхэд уйлж, тавгүйтэж, заримдаа халуурч хэцүү байна уу? Тийм бол энэ нь хүүхдийн амны гэмтэл байж болох юм.
Ам гэмтэх шалтгаан нь:
- Бактери буюу нянгийн шалтгаантай
- Вирусын шалтгаантай,
- Мөөгөнцрийн шалтгаантай байна.
Вирусын шалтгаант амны гэмтэл ба ам гэмтэх өвчний хэлбэр
Ихэвчлэн Herpes Simplex хэмээх вирусээр үүсгэгдэн амны хөндийн салстыг гэмтээж бие мах бодид хордлогын шинж илэрдэг хурц хэлбэрийн халдварт өвчин юм. Ам гэмтсэн хүүхэд болон ахуйн хэрэглэл, тоглоом зэргээр шууд дамжин халдварлахаас гадна агаар дуслын замаар мөн халдварлана.
Ихэвчлэн 6 сараас 3 нас хүртэлх хүүхдүүд өвчилдөг. Ам гэмтсэн хүүхдийн уруул, буйл, завж, хэл, тагнай орчмын салстууд гэмтэж зууван дугуй хэлбэртэй, улаан хүрээтэй, цагаан эсвэл шаравтар шарх үүснэ.
Ам гэмтэх өвчний хэлбэр
- хөнгөн
- дунд
- Хүнд гэж ангилна
Нууц 2-14 хоног үргэлжлэх ба амны хөндийн салст улайж хавагнан, тунгалаг шингэн бүхий цэврүүнцэр үүснэ. Энэ үед хүүхдийн аман дотор нь загатнах, эрвэгэнэх, шүлс их ялгарах, хэл өнгөртөх зовуурьтай байна.
- Хөнгөн хэлбэр
Энэ үед хүүхэд 37,2-37,5 хэм хүртэл халуурна. Хамар залгиур орчмоор мөн буйл улайж үрэвсэнэ. Хоол унд идэх үед эмзэглэж өвдөнө. Нойр хоолондоо сайн. Амны хөндийн салстад 1-5 мм хэмжээтэй, 5 хүртэлх тооны шарх үүснэ.
- Дунд хэлбэр
Дунд хэлбэрийн үед 37-39 хэм хүртэл халуурна, бие махбод суларсан, уцаартай, хоолонд дургүй байна. Амны хөндийд 5-25 хүртэлх тооны шарх үүснэ, тууралт 2-3 удаа дахиж гарна.
- Хүнд хэлбэр
Энэ үед хүүхэд 38-39 хэм, зарим үед 40 хэм хүртэл халуурч болдог. Биеийн ерөнхий байдал хүнд, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ханиалгах шинж илэрнэ. Уруул хуурайшна. Нойр, хоолонд муу болдог.
Вирус хамар залгиур орчмын хялгасан судаснуудыг гэмтээснээр хамраас цус гарна. Амны хөндийн салст, нүүр, уруул орчмын арьс дээр 30-100 хүртэл тооны шарх, тууралт гарна. Тууралт дахиж гарах хандлагатай байдаг ба хэл өнгөртөж, шүлс ихсэн, амнаас эвгүй үнэр гарна.
Мөөгөнцрийн шалтгаант амны гэмтэл буюу амны мөөгөнцөр гэж юу вэ?
Амны мөөгөнцөр нь Candida бүлгийн нөхцөлт эмгэг төрөгчөөр үүсгэгддэг амны хөндийн үрэвсэл юм. Уг үрэвслийн үед хэл, уруул, завж, тагнай улайх ба түүн дээр 1-1,5 мм танан цагаан толбо гарна. Мөөгөнцрүүд үржих тусам толбо томрон нийлж цагаан өнгөр үүсгэнэ. Өнгөр нь амны салст бүрхүүлд ээдэм шиг харагдах ба шаргал, саарал, заримдаа хүрэн өнгөтэй байдаг. Энэ үрэвсэл нь ихэвчлэн дархлаа унасан, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд илүү түгээмэл тохиолддог.
Амны мөөгөнцрийн шалтгаан ба хүчин зүйлс:
- Дархлаа сулрал: Хүүхдийн дархлааны систем харьцангуй сул байдаг тул Candida мөөгөнцөрт илүү мэдрэг буюу өртөх магадлал өндөр.
- Антибиотикуудын хэрэглээ: Антибиотикууд нь сайн бактериудыг устгаж, мөөгөнцөр үүсгэдэг Candida нөхцөлт эмгэг төрөгчийг хурдан өсөлтөд хүргэдэг.
- Эмийн зүйлс: Тодорхой эмийн зүйлс буюу жишээ нь corticosteroids болон immuno-suppressants нь мөн дархлааг сулруулж, мөөгөнцөр үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Амны мөөгөнцрийн шинж тэмдэг
- Амны хөндийд цагаан толбо бүхий тууралт гарах: Эдгээр нь хүрэхэд зөөлөн бөгөөд ээдэм шиг харагдана.
- Юм идэхэд бэрхшээлтэй байх: Юм идэхэд өвдөлт мэдрэх ба хүндрэл учрах.
- Суулгалт, бөөлжис: Зарим тохиолдолд суулгалт, бөөлжис үүсэх.
- Муухай үнэр: Амны хөндийн муухай үнэртэй байх.
Амны мөөгөнцрийн эмчилгээ:
- Эмийн эмчилгээ: Мөөгөнцрийн эсрэг эмийг хэрэглэж мөөгөнцрийн халдварыг эмчилнэ.
- Амны хөндийг цэвэр байлгах: Амны хөндийг тогтмол арчлах нь мөөгөнцрийн хурдацтай тархалтыг саармагжуулахад тусална.
- Пробиотикуудын хэрэглээ: Пробиотик бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь амны хөндийн флорыг сэргээхэд тусалдаг.
- Эрүүл амьдралын хэв маяг: Хүүхдийг хэт чихэрлэг хүнснээс зайлсхийлгэх, зөв хооллолт, хангалттай унтлуулах нь чухал.
Хүүхдийн амны мөөгөнцрийн үрэвсэл нь зөв эмчилгээ авснаар хурдан эдгэрдэг. Гэсэн хэдий ч эмчийн зөвлөгөөгүйгээр өөрийнхөөрөө эмчилгээ хийхгүй байх, мөн эмчилгээг тогтмол хийлгэхийг зөвлөж байна.
Амны гэмтлийг эмчилгээний хувьд нянгийн, вирусын, мөөгөнцрийн аль ч шалтгаантай байсан хэрэглэж болох эмчилгээнүүд байдаг. Үүний нэг нь жоргүй олгох эмчилгээний гель Камистад бэби.
Найрлагандаа балжингарам цэцгийн хандтай, зөгийн балны амттай камистад бэби гелийг ам гэмтсэн хэсэгт өдөрт 3 удаа амны хөндийн ба салст бүрхүүлийн үрэвссэн, өвчтэй хэсэгт хөнгөн массаж хийх маягаар түрхэнэ.
Балжингарам цэцгийн ханд нь тайвшруулах үйлчилгээтэй, мэдрэмтгий буйлны арьсыг арчлах, үрэвслийг арилгах болон амны хөндийн салстын нөхөн төлжилтийг сайжруулж хүүхдийн амны гэмтэл хурдан эдгэрхэд тусалдаг.
Хүүхдийн эмч зөвлөж байна
Төстэй нийтлэлүүд:
Жирэмсэн үеийн хооллолтын зөвлөмж
Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсэн эмэгтэйн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь эх…
Жирэмсний эхэн үеийн 6 шинж тэмдэгүүд
Жирэмсний эхэн үе гэдэг нь жирэмсний анхны гурван сарыг хэлнэ, энэ хугацаанд олон чухал хөгжлийн…
Зүрх судасны өвчин үүсэх шалтгаан
Зүрх судасны өвчин Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлүүдийг хамардаг….
Харшил гэж юу вэ?
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу…
Хүүхдийн амны хөндийн үрэвсэл ба шүд цоорох шалтгаан
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих нь насанд хүрсний дараах эрүүл амны хөндийн үндэс…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаанууд
Хүүхдийн ам гэмтэх өвчний талаар Хүүхдийн дархлаа муудах нь хүүхдийн ам гэмтэх гол шалтгаан болдог….