Синафлан 10гр тосон түрхлэг

Найрлага:

Флуоцинолоны ацетонид 0.025%-10г

Хэрэглэх заалт:

Экзем, атопик дерматит, энгийн архаг үлд (хязгаарлагдмал байрлалтай нейродермит), эпидермийн хордлого, энгийн харшлын дерматит, багтат дерматит, арьсны загатнаа, чонон хөрвөс, нөсөөжилт, нуралт, олон хэлбэрт шүүдэст эритем, псориаз (шүүдэст хэлбэр); хавтгай улаан үлд, диск төст улаан чонон яр, сарвууны дисгидроз, гадна отит, түлэгдлийн I зэрэг, шавьжанд хазуулсан зэрэгт хэрэглэнэ

 

Сошиалд хуваалцах уу?

Хэрэглэх заавар:

Гадуур хэрэглэнэ. Арьс салстын гэмтэлтэй хэсгийг үжил эсэргүүцэх шингэнээр урьдчилан цэвэрлэсний дараа тосон түрхэцийг өдөрт 2-4 удаа нимгэн үеэр түрхэнэ. Шаардлагтай бол 3-4 өдрийн турш гэмтэлтэй гадаргуу дээр боолт хийж болно. Тосон түрхэцийг өдөрт 2 г-аас хэтрүүлэхгүйгээр шингээж тавьж болно. Эмчилгээний хугөцаа нь өвчний байдлаас хамааран 5-10 хоног үргэлжлэх бөгөөд архаг хэлбэрийн үед 25 хоног хүртэл эмчилгээг хийнэ.