Гексикон 16мг №10 лаа
Найрлага:
хлоргексидиний биглюконат – 16 мг
Хэрэглэх заалт:
Бэлгийн замаар дамжих халдвараас (хламидиоз, уриаплазмоз, трихомониаз, заг хүйтэн, тэмбүү, бэлгийн замын херпес гэх мэт) урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэнэ. Эх барих эмэгтэйчүүдийн халдвар үрэвсэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд (эмэгтэйчүүдийн мэс ажилбарын өмнө, төрөх болон үр хөндөлтийн өмнө, үтрээнд ерөндөг тавьсны өмнө болон дараа, умайн хүзүүний диатермокоагуляцийн өмнө болон дараа умайн доторх шинжилгээний өмнө) хэрэглэнэ. Бактерийн гаралтай вагиноз болон үтрээний үрэвсэл (ялангуяа өвөрмөц бус холимог трихомонадаар үүсгэгдсэн) умайн хүзүүний улайлт, бэлгийн загатнаа, жирэмсэн болон хөхүүл үед үүссэн үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх заавар:
Үтрээгээр хэрэглэнэ. Лааг зөвхөн хэрэглэхийн өмнө савлалтаас гаргана.
Эмчилгээний зорилгоор: 1 ширхэгээр өдөрт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ.
Халдвараас урьдчилан сэргийлэх болон бэлгийн замын халдвараас сэргийлэх зорилгоор: хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 2 цагийн дотор 1 ширхэгийг хэрэглэнэ.