Микосист 150мг №2 капсул

Хэрэглэх заалт:

Криптококкын менингит – тархины бүрхүүлийн мөөгөнцөрийн халдварКокцидиоидомикоз – уушиг, гуурсан хоолойн мөөгөнцөрт өвчинКандидаар үүсгэгдсэн, цусанд, дотор эрхтэнд (жишээ нь зүрх, уушиг) эсвэл шээс дамжуулах замд илэрдэг халдваруудСалст бүрхүүлийн мөөгөнцөрт өвчин – амны хөндий, залгиурын салстыг гэмтээдэг халдвар, мөн хиймэл шүдний улмаас ам гэмтэх өвчнийг үүсгэдэг.Бэлэг эрхтний мөөгөнцөр үтрээ болон эр бэлэг эрхтний халдварАрьсан бүрхүүлийн халдвар, жишээ нь – хөл тавхайн мөөгөнцөр, үлд, цавины дерматомикоз, хумсны мөөгөнцөрт өвчин. Дараах зорилгоор мөн хэрэглэж болно:Криптококкын менингитийн дахилтаас урьдчилан сэргийлэхСалст бүрхүүлийн мөөгөнцөрийн дахилтаас урьдчилан сэргийлэхҮтрээний мөөгөнцөрийн дахилтын давтамжийг бууруулахКандидаар үүсгэгдсэн халдварын дахилтаас урьдчилан сэргийлэх (хэрэв таны дархлалын тогтолцоо суларсан эсвэл хэвийн бус байх үед) Хүүхэд болон өсвөр насанд ( 6 – 17 нас): Салст бүрхүүлийн мөөгөнцөрт өвчин – амны хөндий, залгиурын салстыг гэмтээдэг халдвар, мөн хиймэл шүдний улмаас ам гэмтэх өвчнийг үүсгэдэг.Кандидаар үүсгэгдсэн, цусанд, дотор эрхтэнд (жишээ нь зүрх, уушиг) эсвэл шээс дамжуулах замд илэрдэг халдваруудКриптококкын менингит – тархины бүрхүүлийн мөөгөнцөрийн халдвар

Найрлага:

нэг ширхэг бүрээсэнд флуконазол 150 мг

Сошиалд хуваалцах уу?

Хэрэглэх заавар:

Кандидаар үүсгэгдсэн дотор эрхтний эмчилгээнд: эхний өдөр 800 мг, дараачийн өдрүүдэд 400 мг, өдөрт нэг удаа. Амь насанд аюултай халдвар, гэмтлийн үед хоногийн тунг 800мг хүртэл нэмэгдүүлж болно. Ердийн үед кандидемийн эмчилгээнд ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний шинж тэмдэг арилснаас хойш дунджаар 2 долоо хоног үргэлжилнэ.Криптококкын халдвар: эхний өдөр 400 мг, дараачийн өдрүүдэд хоногт 200-400 мг хоногт, 6-8 долоо хоногийн турш хэрэглэнэ. Амь насанд аюултай, криптококкын халдварын үед хоногийн тунг 800мг хүртэл нэмэгдүүлж болно. Ихэнхдээ ээлж эмчилгээний үргэлжлэх хамгийн бага хугацаа 6-8 долоо хоног байдаг.Кокцидиомикоз (хөгц мөөгөөр үүсгэгдсэн халдвар): хоногт 200-400 мг хоногт, 11-24 сар түүнээс олон сараар үргэлжилнэ. Заримдаа хоногийн тунг 800мг хүртэл ихэсгэж болно (ялангуяа менингитийн үед). Амны салстын гэмтлийн үед: хоногт 50мг бэлдмэлийг 14 хоногийн турш хэрэглэнэ.Хоолой, залгиурын салст болон өөр байрлалтын салст бүрхүүлийн (жишээ нь шээс дамжуулах замын), мөн хиймэл шүдний улмаас үүссэн стоматитын эмчилгээний үед: хоногт 200-400мг 7-21 өдрийн турш хэрэглэнэ.Бэлэг эрхтний мөөгөнцөрт: нэг удаа 150мг хэрэглэнэ.Арьсны мөөгөнцөрийн өвчний эмчилгээнд: 50мг бэлдмэлийг хоногт нэг удаа эсвэл долоо хоногт нэг удаа 150мг бэлдмэлийг 2-4 долоо хоногийн турш хэрэглэнэ.Хөлийн тавхайн мөөгөнцөрийн эмчилгээ 6 долоо хоногийн турш үргэлжилж болно.Хяргах үлд болон олон өнгөт үлдийн эмчилгээнд: 300-400мг бэлдмэлийг долоо хоногт 1 удаа, 2-3 долоо хоногийн турш, эсвэл 50мг бэлдмэлийг хоногт нэг удаа 2-4 долоо хоногийн турш хэрэглэнэ.Хумсны микозын эмчилгээнд: долоо хоногт нэг удаа 150мг бэлдмэлийг гэмтсэн хумс ургаж дуустал, 3-12 сарын турш хэрэглэнэ. Гэхдээ хумсны ургах хурд нь өвчтөн бүрт өөр өөр, мөн наснаас хамааран ялгаатай байдаг.Салст бүрхүүлийн мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлэхэд: хоногт нэг удаа 100-200мг бэлдмэлийг эсвэл халдварлах эрсдэл их байгаа бол долоо хоногт 3 удаа 200мг бэлдмэлийг хэрэглэнэ.Криптококкын халдвараас сэргийлэхийн тулд: хоногт нэг удаа 200мг бэлдмэлийг тодорхойгүй хугацаагаар хэрэглэнэ.Үтрээний дахилтат мөөгөнцөрийн урьдчилан сэргийлэлтэнд (жилд 4 болон түүнээс дээш удаа дахидаг): 3 хоногт нэг удаа 150мг, нийтдээ 3 тун (1,4,7 дахь өдрүүдэд), дараа нь долоо хоногт нэг удаа, 6 сарын турш, эсвэл халдварын эрсдэл байгаа хугацааны туршид хэрэглэнэ.