Мертенил 10мг №30 шахмал

Хэрэглэх заалт:

Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг (гиполипидеми) бүлгийн бэлдмэл

Найрлага:

Розувастатин 10мг №30

 

 

Сошиалд хуваалцах уу?

 

Хэрэглэх заавар:

Бэлдмэлийг өдөрт нэг удаа хоолноос хамаарахгүйгээр бүхлээр нь залгиж ууна

Анхааруулга:

Эсрэг заалт: 5мг Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүйБөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй), Миопати, Циклоспоринтай хамт хэрэглэх, тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатайЖирэмсэн болон хөхүүл эхНайдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)- Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүйЛактоз, лактазын дутагдалтай болон глюкоз-галактозын мальабсорбцитай өвчтөнд хэрэглэхгүй Болгоомжтой хэрэглэх: 5мг, 10мг болон 20мг шахмалын хувьд:Миопати болон рабдомиолиз үүсэх эрсдэлтэй, бөөрний дутагдал, гипотериоз хувь хүнд болон гэр бүлд нь удамшлын булчингийн эмгэгтэй гэсэн асуумжтай, ГМГ-КоА-редуктаза болон фибратыг хэрэглэхэд булчин хорддог гэсэн асуумжтай архи хэт их хэрэглэдэг цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг нөхцөл байдал 70-аас дээш насны өндөр настанд асуумжид элэгний эмгэгтэй сепсис артерийн гипотензи том талбайг хамарсан мэс засал гэмтэл бодисын солилцоо, дотоод шүүрэл болон эрдсийн хүнд алдагдалтай хяналтгүй эпилепситэй хүмүүст болгоомжтой арьс өнгө (ази хүмүүст) фибраттай нэгэн зэрэг хэрэглэхдээ болгоомжилно Гаж нөлөө: Мертенил® хэрэглэх явцад богино хугацаатай, хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрдэг. Эмнэлзүйн ажиглалтаар нийт розувастатин хэрэглэж байсан өвчтөний 4% нь гаж нөлөөнөөс болж эмийн эмчилгээнээс татгалзсан Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Мертинил®-ийг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг төрөх насны эмэгтэй хэрэглэх шаардлагатай. Холестерин болон холестерины бионийлэгжилтийн бүтээгдэхүүн нь ургийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг учир ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибиторыг жирэмсэн эхэд хэрэглэхдээ үр дүн, эрсдлийг маш сайн тооцсон байх шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэх явцад жирэмслэвэл розувастатиныг хэрэглэхээ шууд зогсооно. Розувастатин нь хөхний сүүгээр гадагшилдаг гэсэн судалгаа байхгүй. Хөхүүл эх розувастатиныг хэрэглэх тохиолдолд хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагатай