Мидокалм тариа 

Хэрэглэх заалт:

Мэдрэлийн системийн органик эмгэгийн (пирамид замын эмгэг, тархмал склероз, тархины судасны эмгэг, миелопати болон энцефаломиелит). улмаас үүссэн хөндлөн судалт булчингийн хэт чангаралт ба гипертонусын эмчилгээнд хэрэглэнэ. Тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэгийн (спондилёз, спондилоартроз, хүзүүний болон бүсэлхийн хам шинж, том үенийн артроз, согог засал болон гэмтлийн хагалгааны дараа) үед илрэх булчингийн гипертонус болон булчингийн чангарлын эмчилгээнд хэрэглэнэ.

Найрлага:

Нэг ширхэг ампул (1мл уусмал)-д 100мг толперизон ба 2,5мг лидокаиныг агуулдаг.

Сошиалд хуваалцах уу?

Хэрэглэх заавар:

Насанд хүрэгчдэд 100мг-аар хоногт 2 удаа булчинд тарьж хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн: Дунд зэргийн явцтай бөөрний эмгэгтэй, элэгний эмгэгтэй өвчтөнд уг эмийн тунгийн зохицуулалт хийхээс гадна эмчилгээний явцад өвчтөнг маш сайн хянах шаардлагатай. Толперизоныг хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэхгүй.